Шууд Chart

Хурдан даагыг цоллов

2015-07-12 17:49:48

Тулгар төрийн 2224, Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн их баяр наадмын уралдаанд түрүүлж, айрагдсан даагыг Төв цэнгэлдэх хүрээлэнд цоллов.  

Энэ жилийн наадамд 237 даага гарааны зурхайгаас эргэсэн. Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Монгол Улсын Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн хээр даага түрүүлсэн билээ. Аман хүзүүнд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уяач Б.Бадраагийн хүрэн халзан, айргийн гуравт Тод манлай уяач А.Батсүхийн уяа сойлгыг нь тааруулсан Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул, М.Ариунбатын хээр даага, айргийн дөрөвт Төв аймгийн Баян сумын уугуул, Монгол Улсын манлай уяач М.Энхболдын хүрэн даага хурдалж, айргийн тавд  ММСУХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан СГЗ А.Баярмагнайгийн хонгор даага  давхисан. 


Хурдан даагыг цоллов   
Үзсэн: 1053 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй