Шууд Chart

Хурдан соёолонгийн цолыг дуудлаа

2015-07-12 18:01:07

Тулгар төрийн 2224, Их Монгол улсын 809, ардын хувьсгалын 94 жилийн ой, үндэсний их баяр наадамд түрүүлж, айрагдсан соёолонгуудыг цолыг дуудлаа. 

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Монгол Улсын Тод манлай уяач Д.Ганбаатарын зээрд соёолон төрийнхөө их баяр наадамд түрүүлсэн. Аман хүзүүнд Дундговь аймгийн Адаацаг сумын уяач  Х.Пүрэвдоржийн зээрд хурдалж, айргийн гуравт Пүрэвийн Сэргэлэнгийн хээр, айргийн дөрөвт Дундговь аймгийн Хулд сумын уугуул Б.Лхагва-Очирын хонгор халзан, айргийн тавд Ховд аймгийн Дөргөн сумын уугуул “Гарьд зам” компанийн захирал Н.Батбаярын хээр соёолон давхиж, торгон жолоогоо өргүүлж, наадамчин олныг баясгасан билээ.


Хурдан соёолонгийн цолыг дуудлаа   
Үзсэн: 1448 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй