Шууд Chart

Улсын харцага цолтон хоёроор нэмэгдэв

2015-07-12 18:40:58

Тулгар төрийн 2224, Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн их баяр наадмын хүчит бөхийн барилдаанаас хоёр улсын харцага цолтон шинээр төрөн гарлаа.

Харцага цолны болзол хангаад байсан Ховд аймгийн Чандмань сумын харьяат Улсын начин Н.Батзаяа, Сэлэнгэ аймгийн Жавхлан сумын харьяат Аймгийн хурц арслан Б.Одгэрэл нарт Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар Монгол Улсын Харцага цолны үнэмлэх, тэмдгийг гардуулан өгснөөс гадна төрийн тэргүүнүүд өөрийн бэлгийг гардуулж баяр хүргэсэн юм.
 
Н.Батзаяа  Улсын Арслан Н.Батсуурийг давж харцага цолыг хүртсэн бол Б.Одгэрэл аймгийн арслан Ч.Ганзоригийг давж харцага цолонд хүрлээ.
 


Улсын харцага цолтон хоёроор нэмэгдэв   
Үзсэн: 1308 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй