Шууд Chart

Наадмын өдрүүдэд худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарь

2015-07-13 14:20:05

Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809 жилийн ой, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний Их баяр наадмын өдрүүдэд худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна. Улаанбаатар хотын нутаг дэсвгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараахь цагийн хуваарийн дагуу ажиллана.

Үүнд:


Худалдаа, үйлчилгээ:

Хүнсний дэлгүүрүүд  долоодугаар сарын 13-с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

- “Номин холдинг” ХХК –ны салбар дэлгүүрүүд долоодугаар сарын 13-нд бүх хайпермаркет, супермаркет 10.00 -22.00 цагт ажиллаж, долоодугаар сарын 14–с ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. ”Чулуун овоо”, “32-ын тойрог” долоодугаар сарын 13-нд 09.00-22.30 цагт ажиллаж, долоодугаар сарын 14-с ердийн цагийн хуваариар, “22-ын товчоо” долоодугаар сарын 15-ныг хүртэл 07.00-24.00 цагт, “Драгон” 07.00 -22.30 цагт ажиллана. Долоодугаар сарын 16 -с эхлэн Номингийн бүх салбар ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

- “Алтан жолоо трейд” ХХК –ны “Сансар” сүлжээний бүх супермаркет баяр наадмын өдрүүдэд ердийн цагийн хуваарийн дагуу 08.00-24.00 цагт ажиллаж, бөөний төвүүд 09.00-21.00 цаг хүртэл хэвийн ажиллана. Сонгинохайрхан дүүргийн таван шард байрлах “Сансар” супермаркет долоодугаар сарын 13–ны өдрийн 06.00-24.00 цагт, долоодугаар сарын 14–ны өдрөөс эхлэн хэвийн ажиллана. Нарантуул худалдааны төвд байрлах “Сансар” бөөний төв долоодугаар сарын 20 хүртэл амарна. долоодугаар сарын 20-с эхлэн бүх салбар ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

- “Боса”сүлжээний дэлгүүрүүд баярын өдрүүдэд 09.00–23.00 цагт ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

- "Миний дэлгүүр” сүлжээний дэлгүүрүүд баяр наадмын өдрүүдэд бүх сүлжээ дэлгүүр амралтгүй 08.00-22.00 цагт ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

- “Скай” их дэлгүүр долоодугаар сарын 13–нд 09.00 -18.00 цагт ажиллана. долоодугаар сарын 14, 15, 16-нд амраад, долоодугаар сарын 17-с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

- “Нарантуул” худалдааны төв  долоодугаар сарын 17–ныг дуустал амарна. Долоодугаар сарын 18-аас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

- “Хар хорин” худалдааны төв  долоодугаар сарын 15–ныг дуустал амарна. Долоодугаар сарын 16–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

- “Барс” 1, 2 худалдааны төвдолоодугаар сарын 15-ныг дуустал амраад, долоодугаар сарын 16-аас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

- “Хүчит шонхор” худалдааны төв долоодугаар сарын 16-ныг дуустал амраад, долоодугаар сарын 17–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

- “Да хүрээ трейд” техникийн зах долоодугаар сарын 15–ныг дуустал амраад, долоодугаар сарын 16–аас ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

- Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд долоодугаар сарын 13–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.


Нийтийн хоол:

Нийтийн үйлчилгээтэй ресторан, кафе, цайны газар, түргэн хоолны газрууд долоодугаар сарын 13–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Тусгай захиалгат үйлчилгээтэй 1 дүгээр зэрэглэлийн ресторанууд цагийн хуваарийн дагуу ажиллана.

Баар цэнгээний газрууд  долоодугаар сарын сарын 13–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Үйлдвэр, албан байгууллагын дэргэдэх хоолны газрууд тухайн байгууллагынхаа ажиллах цагийн хуваарийг дагаж мөрдөн ажиллана. 


Ахуйн үйлчилгээ:

Үсчин, гоо сайхны үйлчилгээний газрууд долоодугаар сарын 13–нд амарна. Долоодугаар сарын 14-с ердийн цагийн хуваариар ажиллана.

Хувцас, гутал, ахуйн электрон цахилгаан хэрэгсэл засварын газрууд болон хими цэвэрлэгээ, угаалгын газрууд долоодугаар сарын 13-нд амарна. Долоодугаар сарын 14–с эхлэн бүх үйлчилгээ ердийн цагийн хуваарийн дагуу явагдана.


Наадмын өдрүүдэд худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарь  
Үзсэн: 1171 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй