Шууд

Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан Бат--Оршил өргөх даншиг наадам өнөөдөр эхэлнэ

2015-07-24 10:49:57

Монголын төр, шашин, соёл, урлагийн нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан Бат-Оршил өргөх даншиг, Төвийн бүсийн хурд-2015 наадмын хөтөлбөр


2015 оны долоодугаар сарын 24-ний Баасан гараг

10.00-18.00: Зочдыг хүлээн авч, байрлуулах

10.00-13.00: Эрлийз бага насны морьдын уралдаан

13.00-16.00: Эрлийз дунд насны морьдын уралдаан

16.00-20.00: Уралдаанд түрүүлж, айрагдсан морьдыг цоллож, бай шагнал гардуулах

20.00-22.00: Даншиг наадамд зориулсан шашин, урлагийн цэнгүүн


2015 оны долоодугаар сарын 25-ны Бямба гараг

07.00-10.00: Азарганы уралдаан

10.00-20.00: Даншиг наадмын сурын харваа

11.00-12.30: Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан Баторшил өргөх даншиг наадмын нээлтийн арга хэмжээ /тусгай хөтөлбөрөөр/

12.30-17.00: Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа

13.00-16.00: Их насны морьдын уралдаан

16.00-18.00: Шүдлэн насны морьдын уралдаан

17.00-20.00: Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа

18.00-20.00: Дааган насны морьдын уралдаан

21.00-24.00: “Өндөр гэгээн-380” урлагийн тоглолт, ёслолын буудлага


2015 оны долоодугаар сарын 26-ны Ням гараг

07.00-10.00: Соёолон насны морьдын уралдаан

10.00-13.00: Хүчит бөхийн барилдааны гурав, дөрвийн даваа

10.00-16.00: Сурын харваа

11.00-14.00: Хязаалан насны морьдын уралдаан

14.00-16.00: Хүчит бөхийн барилдааны тав, зургаагийн даваа

16.00-17.00: Түрүүлж, айрагдсан морьдыг цоллож, бай шагнал гардуулах

17.00-19.00: Хүчит бөхийн барилдааны долоо, найм, есийн даваа

19.00-20.00: Даншиг наадмын хаалтын арга хэмжээ


Жич: Даншиг наадмын бөхийн барилдааны үеэр урлагийн тоглолт, шашны арга хэмжээ, Монголын шилдэг айраг шалгаруулах уралдаан тус тус зохион байгуулагдана.


Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан Бат--Оршил өргөх даншиг наадам өнөөдөр эхэлнэ   
Үзсэн: 1742 Mongolian National Broadcast  

Анхааруулга:

Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу сайтын сэтгэгдэл бичих хэсгийг хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй