Шууд Chart

Ууланд авирах зориулалттай хиймэл хөл бүтээжээ

2015-08-13 15:08:59

АНУ-ын Пратт хүрээлэнгийн оюутан Кай Линий бүтээсэн хиймэл хөл шинэлэг санаагаар шалгарч “Klippa” шагналыг хүртжээ. Энэхүү ууланд авирахад зориулсан, тусгай хиймэл хөлийг янгирын анатомиос санаа авч бүтээсэн байна.

Кай Лин уг санаагаа хэрэгжүүлэхийн тулд амьтан судлаачидтай хамтран ажиллаж, олон сарын турш уулын янгирыг судалжээ. Тэрбээр судалгааныхаа үр дүнд үндэслэж янгир ямааны туурайтай төстэй хүний хиймэл хөл зохион бүтээсэн байна.

Туршилтын үеэр уг хиймэл хөлтэй тамирчин хад, ууланд авирахад бусад хиймэл хөлтнөөс илүү тэнцвэрээ олж, хурдан шилжилт хийж байжээ. “Klippa” шагналыг хүнд хэрэгтэй шинэлэг хиймэл эрхтэн санаачилсан зохион бүтээгчид олгодог байна.



 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Ууланд авирах зориулалттай хиймэл хөл бүтээжээ  
Үзсэн: 1189 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй