Шууд Chart

"High School” уран сайхны кино нээлтээ хийлээ

2015-09-02 14:31:15

"LAMSAN" продакшны анхны уран бүтээл "High School” уран сайхны кино өчигдөр “Өргөө 1” кино театрын дэлгэцнээ нээлтээ хийлээ. Энэхүү киног "Төгс хөгжлийн гүүр” ТББ-ын тэргүүн Ж.Буянтөгс бодит амьдралаас сэдэвлэн, өөрийн шавь Батцэцэгтээ зориулан хийсэн бөгөөд үе, үеийн хүүхэд залууст эцэг, эхээ хайрлаж, хүндлэх сэдлийг өгөхийг зорьсон аж.

Киноны бүжиг дэглээчээр  СТА Г.Ган-Очир, ерөнхий продюссерээр Б.Янжмаа, найруулагчаар Ө.Бат-Эрдэнэ, ерөнхий зураглаачаар Д.Алтантулга /LAMSAN продакшн/ нар ажилласан байна. Нээлтийн үеэр тус киноны Ерөнхий найруулагч Ө.Бат-Эрдэнэтэй уулзаж, сэтгэгдлийг нь сонслоо. 


- Баяр хүргэе. Киноны нээлт сайхан болж байна. Сэтгэгдлээ хуваалцана уу?

- Баярлалаа. Намрын энэ сайхан өдөр ахлах ангийн болон өсвөр насны хүүхдүүддээ зориулсан шинэ киногоо нээж байгаадаа туйлын их баярлаж сэтгэл догдолж байна. Хүүхдийн уран бүтээл ховордсон одоо цагт  энэ бүтээлээ амжилттай хийн, дэлгэцнээ гаргаж байгаадаа кино групынхан маань маш их баяртай байна.

Киноны хувьд Монголын маань ирээдүй болсон залуучууд тэр дундаа өсвөр насныхны хоорондын харилцаа, бие биенээ гэсэн сэтгэл, хувь хүний төлөвшил, бусдыг ойлгож мэдрэх гээд зөвхөн хүүхдүүдэд биш томчууд бидэнд ч багагүй сургамж хайрлах, үйл явдлыг гаргахыг хичээж ажиллалаа.

Кино групынхан маань дараа дараагийнхаа уран бүтээлийг дахин хүүхдийн сэдвээр хийх, энэ бүтээлтэйгээ харьцуулж алдаа дутагдлаа засан илүү шинэлэг бүтээл хийхийг ярилцан төлөвлөж байна. Кинонд ажилсан нийт уран бүтээлчид, бяцхан жүжигчид, тэдний эцэг, эхчүүд багш нар, киног маань дэмжин ажилласан бүх байгууллагуудад маш их баярлаж талархаж байгаагаа хэлье.


"High School” уран сайхны кино нээлтээ хийлээ  
Үзсэн: 1285 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй