Шууд Chart

Самсунгийн сүүлийн үеийн дэлгэцүүд томорсоор байгаагийн шалтгаан

2015-09-22 14:12:04

Ухаалаг утас бидний хэрэглээнд нэвтэрснээс хойш дэлгэцийн хэмжээ нь байнга өөрчлөгдөж ирсэн. Нэг хэсэг том дэлгэц моодонд орж байсан бол тун удалгүй хэмжээ нь багассан хэдий ч сүүлийн жилүүдэд гарч байгаа загваруудын дэлгэцийн хэмжээ томорсоор байгаа бөгөөд энэ нь ч олон сайн давуу талтай юм. Утсыг хөгжим сонсох, харилцааны хэрэгсэл хэлбэрээр ашигладаг байсан цаг хэдийн ард хоцорч ухаалаг утас нь бидний амьдралын салшгүй нэг хэсэг болж хувирсан бөгөөд утасны хэрэглээ нэмэгдэх төдийд дэлгэцийн хэмжээ томорсоор ирсэн байна.

Зураг авах

Та байгалийн зураг эсвэл селфи авсан ч том дэлгэцтэй байх нь дүрсийг илүү тод харуулж чанартай зураг авах боломжийг бүрдүүлдэг.

Видео бичлэг хийх

Зургийн хальсанд буулгахаас илүүтэйгээр видео бичлэг хийх нь амьдралын нандин мөч болгоныг мөнхлөн авч үлдэдгээрээ давуу талтай байдаг. Зураг авахтай адил видео бичлэгийг том дэлгэцэн дээр хийх нь илүү хялбар байдаг. Дараа нь тус видеогоо засварлах ажил нь төвөгтэй байдаг хэдий ч том дэлгэцэн дээр энэхүү ажлыг гүйцэтгэх нь хамаагүй хялбар байдаг.

 

Ихийг уншиж ихийг бүтээ

Том дэлгэцээр интернет орчинд аялах эсвэл онлайнаар ном унших нь өөрийн гэсэн давуу талтай. Нэгдүгээрт, том дэлгэцэн дээр илүү олон мэдээллийг нэг дор харна. Ялангуяа урт хэмжээний нийтлэл уншиж байгаа үед дэлгэцээ байнга дээш, доош нь гүйлгэх шаардлагагүй.

Том дэлцэгтэй байхын бас нэг давуу тал бол дэлцэгээ хоёр хувааж нэгэн зэрэг олон үйлдэл хийж бүтээмжээ нэмэгдүүлэх боломжтой. Тухайлбал, дуртай киногоо үзэнгээ найзын илгээсэн мэйлийг шалгах. Үүнээс гадна том дэлгэцэн дээр ажиллах нь нүдийг бага чилээх бөгөөд тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэхэд илүү таатай байдаг.

Мэйл, мессеж явуулах

Том дэлгэцэн дээрх товчлуур үсгийн хэмжээ томорсон учираас мэйл, мессеж явуулах нь тун хялбар болсон. 

Ажил хэрэг явуулах

Сүүлийн үеийн том дэлгэцтэй гар утаснууд өөртөө үзэгтэй болсон (тухайлбал Galaxy Note S Pen загвар) бөгөөд үзгээр тэмдэглэл хөтлөх, хүснэгт, диаграм, зураг зурахад ихээхэн хялбар болсон тул ажил хэрэгч уулзалтын үеэр шинэ санаа, саналаа богино хугацаанд бусадтайгаа хуваалцах боломжтой болсон гээд олон давуу талтай.

Кино үзэх

Драм, уран зөгнөл, адал явдал гээд дуртай төрлийн киногоо том дэлгэцээр үзэх нь илүү сэтгэгдэл төрүүлдэг. Ялангуяа гадуур явж байгаа үед бүхэл бүтэн телевизийг орлуулчихна шүү дээ.

Тоглоом тоглох

Зарим тоглоомыг жижиг дэлцэгээр тоглох нь тохиромжтой байдаг хэдий ч том дэлцэгээр ямарч зүйл илүү тод, бодитой харагдахаас гадна товчлууруудаа дарах, тодорхой үйлдэл хийх нь ямагт том дэлгэцэн дээр илүү хялбар байдаг.

 

Л.МИШЭЭЛ
Эх сурвалж: www.TODAY.mn

Самсунгийн сүүлийн үеийн дэлгэцүүд томорсоор байгаагийн шалтгаан  
Үзсэн: 774 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй