Шууд Chart

"Төмөр нар" Монголын уран сайхны кино удахгүй үзэгчдийн хүртээл болно

2015-10-21 12:50:06

Хүүхэд насны алдаа оноо, гэнэн томоогүй үйлдэл болон одоогийн нийгмийн бодит байдлыг харуулсан "Төмөр нар" Монголын уран сайхны кино тун удахгүй дэлгэцнээ  гарах гэж байна. Энэхүү киноны Ерөнхий найруулагчаар Л.Ган-Эрдэнэ, зохиолч продюсер Ж.Буянтөгс, продюсероор  П.Бэрхээдэй, С.Орхонтуул нар ажиллажээ. 

Хорих газрын эрээн бараантай амьдралыг харуулсан ч, хүүхэд насандаа гэрэл гэгээтэй сайхан амьдрах хэрэгтэй гэдгийг үзэгчдэд хүргэн, түүнээс ухаарах, амьдралын утга учир, эрх чөлөөний үнэ цэнийг илэрхийлэх сонин содон, нэгийг ойлгож хоёрыг тунгаахаар кино болсон хэмээн киноны уран бүтээлчид үзэж байгаа аж.


"Төмөр нар" Монголын уран сайхны кино удахгүй үзэгчдийн хүртээл болно  
Үзсэн: 1994 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2015-11-22 21:49
hezee garah kino we

Бидэнтэй нэгдээрэй