Шууд Chart

Нярай хүүхэд бидний төсөөлдөгөөс илүү гярхай, мэдрэмжтэй байдаг гэв

2015-10-24 15:11:07

Герман улсын эрүүл мэндийн яамны дэмжлэгтэйгээр  тус улсын сэтгэл судлаач, эрдэмтэн багш нар манай улсын эмч мэргэжилтнүүдэд “Нярай хүүхдийг ойлгох нь” сэдэвтэй онол, практик хосолсон сургалт зохион байгууллаа. Эхийн хэвлийгээс мэндэлснээс хойш 28 хүртэлх хоногтой хүүхдийг нярай хүүхэд гэдэг. Хүүхэд  нярай байх үеэсээ эхлэн хүрээлэн байгаа орчинтойгоо танилцаж, эцэг эхтэйгээ харилцан ойлголцож эхэлдэг.  Энэ хэрээр эцэг эхчүүд хүүхэддээ анхаарлаа хандуулж, тэднийг ойлгож, мэдрэх хэрэгтэй гэдгийг ХБНГУ-ын Людвигсбургийн их сургуулийн профессор хэлж байна.

Сүүлийн үед дэлхий өндөр хөгжилтэй орнуудад хүүхдийг нярай байхаас нь эхлэн бие, сэтгэл зүйн өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд эцэг эхүүд эмч, сэтгэл зүйчдээс зөвлөгөө авдаг болсон. Харин манай эцэг эхчүүд энэ тал хойрго ханддаг гэж мэргэжилтнүүд хэлж байгаа юм.

Нярай хүүхдийн тухай олон судалгаа баримт байдаг. Тухайлбал  тэд бидний төсөөлж байгаагаас ч илүү гярхай, мэдрэмжтэй байдаг. Тиймээс эцэг эхчүүд хүүдийг эхийн хэвлийд байхаас нь эхлэн ярилцаж, ойлгож, ирээдүйд нь бэлдэх ёстой гэж хэлж  байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Цагийн хүрд хөтөлбөрөөс үзээрэй.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Нярай хүүхэд бидний төсөөлдөгөөс илүү гярхай, мэдрэмжтэй байдаг гэв  
Үзсэн: 1174 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй