Шууд Chart

МТҮП-д олон нийтэд нээлттэй 3D принтерийн лаборатори нээгдлээ

2015-10-30 14:32:27

Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар Мэдээлэл технологийн үндэсний паркд Монголын анхны олон нийтэд зориулсан 3D принтерийн лаборатори нээгдлээ. 3D принтер нь шинээр бизнес эрхлэгч залуус болон график дизайн сонирхогчидод зориулсан зүйл юм. Шинэ залуу бизнес эрхлэгчидэд өөрсдийн санаагаа биетээр буулгах шаардлага тулгардаг. Тэгвэл өөрсдийн хийхийг хүссэн санаагаа пластик материал болон лазер ашиглан 3D принтерийн тусламжтайгаар биет байдлаар буулгах боломжтой талаар МУИС-ын Хэрэглээний ШУ-ны инженерчлэлийн сургуулийн доктор Ч.Лодойравсал онцоллоо.

Урьд нь Монгол Улсын хэмжээнд ШУТИС-д ийм принтер  байсан. Гэвч энэ нь зөвхөн сургалтын зориулалттай тул олон нийт хэрэглэх боломжгүй байжээ. Тэгвэл Мэдээлэл технологийн үндэсний паркд нээгдсэн уг лаборатори нь бүх хүнд нээлттэйгээс гадна ашгийн бус тул зөвхөн шаардагдах материалуудынхаа өртөгийг өгөхөд л хангалттай гэлээ. Мөн Мэдээлэл технологийн үндэсний паркын зүгээс 3D принтерийг ажиллуулах боловсон хүчнээ бэлтгэх сургалтуудыг нээлттэй зохион байгуулж байгаа юм. Энэ талаар Мэдээлэл Технологийн Үндэсний Паркын захирал Мягмарнаран ярьж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

МТҮП-д олон нийтэд нээлттэй 3D принтерийн лаборатори нээгдлээ  
Үзсэн: 800 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй