Шууд Chart

Такэнори Шимизү: Монгол гадаадын компаниудад маш хатуу ханддаг

2015-11-09 15:09:00

“Миний бие 40 гаруй жилийн өмнөөс Монгол Улстай холбогдсон. Монголыг өөрийн эх орон гэж үздэг. Тиймээс маш их санаа зовж байна” хэмээн Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү ярилаа. Тэрбээр Япон хүн ч Монгол Улстай амьдралаа холбосон нэгэн. Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал хоёрын орны харилцааны талаар Япон төрийн өмнөөс бус хувь хүнийхээ зүгээс санал бодлоо илэрхийлсэн юм.  

-Хэдхэн хоногийн өмнө Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ манай улсад айлчилсан. Энэ удаагийн айлчлалын үр дүнг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Маш богино хугацаатай айлчлал болсон. Хэдий богино ч Тавантолгой, Зүүн чиглэлийн төмөр зам зэрэг олон асуудлаар хамтран ажиллаж, санамж бичигт гарын үсэг зурж амжлаа. Энэ нь хоёр орны хамтран ажиллах итгэлцлийг нэмэгдүүлсэн явдал гэж бодож байна. Гэвч Ерөнхий сайдын айлчлалтай холбоотойгоор Монголын зарим улстөрч ташаа мэдээлэл тараасан явдалд харамсаж байгаагаа илэрхийлэх нь зөв байх. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Япончууд төмөр замын ТЭЗҮ-г ирэх арванхоёрдугаар сард дуусгана” гэж ярилцлага өгчээ. Би үүнийг анх удаа сонсож байна. Мөн Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн ч ийм утгатай ярилцлага өгсөн байна лээ. Магадгүй андуурсан байж болох. Гэхдээ санамж бичигт огт тийм зүйл байгаагүй гэдгийг хэлье. 

-Монгол-Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийн талаар асуухгүй өнгөрч болохгүй. Хэлэлцээр хэрэгжихэд ямар асуудлууд үлдээд байгаа вэ?

-Монголын парламент хэлэлцээртэй холбоотой хэд хэдэн асуудлыг шийдвэрлэх үйлдсэн. Ерөнхий сайд Шинзо Абэгийн айлчлалын өмнө Монголын УИХ импортын татварт хэд хэдэн өөрчлөлт орууллаа. Үүнийг айлчлалтай шууд холбож болохгүй. Учир нь хоёр орны эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр Дэлхийн худалдааны байгууллагын гэрээний дагуу хийсэн байдаг. Тиймээс Дэлхийн худалдааны байгууллагын шаардлагыг хангасан гэсэн үг. Энд зориуд хэлэхэд, энэ хэлэлцээ Япон гэхээсээ илүү Монголд ашигтай. Японы Гаалийн татвар 12 хувь байдаг. Түншлэл хэрэгжсэнээр зарим барааны татварыг тэглэх юм. Одоо Японы зах зээлд Хятадын бараа бүтээгдэхүүн зонхилж байна. Гаалийн татвар байхгүй болсноор Монголын бараа бүтээгдэхүүн Хятадынхтай өрсөлдөх боломжтой.

-Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хоёр улсад үр өгөөжөө өгнө гэж найдаж байгаа. Та Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ?

-2017, 2018 онд бондын эргэн төлөлт эхэлнэ. Өөрөөр хэлбэл, 1.1 тэрбум ам.доллар шаардагдана. Гэтэл дараа жилийн төсвийн зарлага, орлогоосоо мөн л давахаар байна. Тиймээс дахиад л гадаад орноос мөнгө зээлэх шаардлага гарч ирнэ. Тэгэхээр Монгол Улсын өрийн хэмжээ өсөхөөр байна. Энэ нь эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг улам хүндрүүлэх магадлалтай.

 -Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалт манай улсын эдийн засагт эерэгээр нөлөөлнө гэж үзэх хүн олон байгаа?  

-Миний харж байгаагаар Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн хэлэлцээр энэ сард дуусах байх. Харин бодит хөрөнгө оруулалт ирэх хавраас орж ирэх мэдээ байгаа. Энэ үйл явц таван жил үргэлжилнэ. Тиймээс ойрын хугацааны хөрөнгө оруулалт гэж үзэхгүй байна. Улмаар зургаан жилийн дараа олборлолт нэмэгдэж, 2.5-3 сая тонн болж өсөх үед Монголд орох орлогын хэмжээ нэмэгдэнэ. Бондын эргэн төлөлт бол үүнээс өмнө тулгарах хамгийн том бэрхшээл юм.

-Таны хэлсэнчлэн манай улсын гадаад өр нэмэгдэх хандлага байна. Одоо бас БНХАУ-аас Эгийн голын цахилгаан станцын төсөлд зориулан нэг тэрбум ам.долларын зээл авахаар болсон. Тэр зээлийн нөхцөлийг харсан байх?

-Эдийн засгийн хувьд үр өгөөжтэй төсөлд зээл авч хөрөнгө оруулах нь зөв. Эрчим хүчний салбар бол чухал салбар. Гэхдээ өнөөдөр Монгол Тавантолгой, Эгийн гол, ДЦС 5 гэх мэт олон төсөл хэрэгжиж байна. Бас жижиг төслүүд бий. Хэтэрхий замбараагүй биш гэж үү. ДЦС 5 төслийг Япон, Солонгос компаниуд хөрөнгө оруулж хамтран хэрэгжүүлж байгаа учраас Монголын эдийн засагт ямар нэг дарамт учруулахгүй. Харин зээлийн хүү хоёр гэдэг арай хатуу нөхцөл. Өөр олон төрлийн гаргалгаа байгаа. Би Хятадаас зээл авах нь буруу гэж үзэхгүй байгаа. Нөхцөл нь хатуу байна.  Хэрвээ зээл авах бол хамгийн хүү багатай зээл хаана байна тэрийг авах хэрэгтэй.

-Та зээл авахаас өөр боломж байгаа гэж хэлэх гээд байна уу?

-Өрөө яаж төлөх вэ гэдэг асуудал өнөөдөр гол асуудал биш. Түр зуурын асуудлын төлөө гаднаас зээл авахаас өөр арга байхгүй байж болно. Зээлээр асуудлаа шийднэ гэхгүйгээр Монгол Улсын эдийн засгийг яаж хөгжүүлэх вэ гэж хармаар байна. Монголд боломж байсан. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд гадаадын хөрөнгө оруулагчдыг бүгдийг гаргасан. Герман, Америк, Франц, байхгүй. Одоо цөөн тооны Хятадууд л байна. Хятадууд гадаадын хөрөнгө оруулагчдыг татаж чадсан болохоор өнөөдрийн амжилтад хүрсэн. Монголд эсрэгээрээ гадаадын компаниудад маш хатуу ханддаг.

-Монголчуудын анхаарлын төвд байгаа Тавантолгой ордод Япон, Хятадын компаниуд  хөрөнгө оруулагчаар орох хэлэлцээр өрнөж байгаа. Энэ талаар бодлоо хуваалцахгүй юу?

-Эдийн засгийн хувьд Тавантолгойн нүүрсийг Хятад руу гаргах нь хамгийн ашигтай. Хятадаар дамжуулаад Япон руу нүүрсээ гаргах боломжтой. Ингэснээр Япон, Монгол аль алинд ашигтай. Миний ойлгож байгаагаар Си Зиньпин дарга Монголд айлчлах үеэрээ өөрийн улсаараа дамжуулан далайд гарах нөхцөлөөр хангана гэж амласан санагдаж байна. Тийм том дарга амласан юм чинь биелэх байх. Энэ нөхцөлд Монголын нүүрс Япон, Солонгос, Энэтхэг зэрэг гуравдагч оронд хүрэх боломж бүрдэнэ. Одоо хамгийн чухал асуудал нь Хятадын Засгийн газар үүнийг шийдэх юм. Мөн монголчууд нэг юмыг сайн ойлгохгүй байна. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унасан. Гэвч Австрали, Индонезийн нүүрснээс Монголынх өндөр үнэтэй байгаа. Чанар нь яг адил. Худалдан авагчдад хаанахын нүүрс гэдэг нь онц биш. Хаана хямд байгаа нь гол шалгуур байдаг. Монголд шаанс байсан шүү дээ. Гурван жилийн өмнө нүүрс өндөр үнэтэй байхад асуудлаа шийдсэн бол өнөөдөр төмөр замаа тавьчихсан, уул уурхайн салбарт хүчтэй өрсөлдөх байсан.  Монгол байнга гаднаас зээл авч амьдарна гэж байхгүй. Байгаа юмаа зараад мөнгө олох хэрэгтэй.  

-Монгол Улсад хөгжих боломжтой салбар бол аялал жуулчлал. Энэ салбарын нөөц бололцоог хэрхэн хардаг вэ? 

-Монголын аялал жуулчлалын салбар маш их ирээдүйтэй. Хангалттай нөөц бололцоо бий. Япон Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Хөшигийн хөндийд олон улсын онгоцны буудал барьж байгаа. Энэ нь Монгол Улсын аялал жуулчлалын салбарын хөгжилд түлхэц үзүүлнэ гэж найдаж байна. Далайд гарцгүй Монгол Улсын хувьд аялал жуулчлалын салбар маш чухал. Япончууд аялж жуулчлахыг чухалчилж авч үздэг. Сингапурт 650 мянган япон хүн нэг жилийн дотор жуулчилсан байдаг. Энэ нь мөнгөн дүнгээр уул уурхайн орлоготой дүйцэх хэмжээний мөнгө. Тиймээс миний бие 2017 оныг Монгол Улсын аялал жуулчлалын салбарын эхлэлийн жил гэж харж байгаа. Монгол Улс Берлин гэх мэт олон улсын аялал жуулчлалын томоохон арга хэмжээнд идэвхтэй оролцох болсон. Гэхдээ гадаад оронд болдог арга хэмжээнээс илүү дотооддоо аялал жуулчлалын дэд бүтцээ хөгжүүлэх хэрэгтэй байна. Тэр дундаа аялал жуулчлалын салбарт чадварлаг боловсон хүчин бэлтгэх шаардлагатай.

-Яагаад боловсон хүчин гэж?

-Монголд жуулчин ирнэ. Гэтэл үйлчилгээ маш тааруу байдаг. Үйлчилгээний ажилтнуудыг “ноён”  зантай гэж товчхон дүгнэж болох юм. 

-Өнгөрсөн жил Япон Улсад зорчих визийн нөхцөл буурсан. Ингэснээр монголчууд Японыг зорих нь нэмэгдсэн үү?

-Өнгөрсөн онд виз нөхцөлийг хөнгөлөх арга хэмжээ авсан. Улмаар өнгөрсөн жил 18 мянган монгол иргэн Япон Улсад зорчсон бол 2011 онд долоон мянган иргэнд виз олгосон байдаг. Мөн өнгөрөгч тавдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж манайд айлчлах үеэр нэг визээр олон удаа зорчих боломж нээгдсэн байгаа. 

-Манай улс хулгайлагдсан гэх япончуудын асуудлаар БНАСАУ-тай хийх хэлэлцээрт туслалцаа үзүүлж байсан. Японы хэвлэлүүд үүнийг онцолсон санагдаж байна. Тухайн үед хэлэлцээр үр дүнд хүрсэн үү?

-Энэ асуудал тийм амар шийдэгдэх зүйл биш. Монгол Улс, БНАСАУ-тай дипломат харилцаатай. Тиймээс Монгол Улсад энэ асуудлаар тодорхой хэмжээний найдлага тавьж ирсэн. Шууд асуудал шийдэгдэхгүй боловч Монголын оруулж буй хувь нэмэрт маш их талархаж явдаг. 

Нийтэлсэн: Д.Мягмардорж

Такэнори Шимизү: Монгол гадаадын компаниудад маш хатуу ханддаг  
Үзсэн: 4256 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.229.123.xxx [103.229.123.xxx] 2015-11-15 09:50
mongolchuudin baigaa unen turhiig heljee
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2015-11-15 09:37
Монгол орон ард тумний толоо УИХ гишууд болон сайд дарга нараас ч илуу Санаа зовж биднээр илуу унэн зов ярьжээ. Зарим гишууд дэмий худлаа улс торжиж худал ярьсан гэдэг ч унэн байх
91.231.169.xxx [91.231.169.xxx] 2015-11-11 04:19
Mash ih bayrlalaa.Ug ni Mongoliin ard tumen ardchilsan namiihand ih naidaj itgej baisan bolovch ungursun 3-jil uursduu l uraldaj idehee bodood Mongol ulsiin ediin zasahiig oromongoor ni erguullee.Tanai Yakuzana naraas hulsuj heden nohduudtai tootsoo bodomoor bna.
122.201.22.xxx [122.201.22.xxx] 2015-11-10 21:53
Mash ih unen ym heljee shan yriltslag boljee
118.86.111.xxx [118.86.111.xxx] 2015-11-10 21:21
Said bol unheer aguu hun baina! Bravo! Teneg mongolchuudad sain heleed ogooch!
118.86.111.xxx [118.86.111.xxx] 2015-11-10 21:20
Hamgiin muu sanaatai oodgui humuus bol mongolchuud. Hulgaich, hudalch, ataarhuu ene bichij baigaa zarim humuusiin bodol denduu ochuuhen. YUUUUUUUUCH chadahgui baij neeeeh tom ongiroo tseej. Tegeed tsever ichimtgi mongol zan, esvel gunduugui mongol zan ch gene.
202.9.41.xxx [202.9.41.xxx] 2015-11-10 19:42
Beenz xudlaa tuusan baina.
103.10.21.xxx [103.10.21.xxx] 2015-11-10 10:51
Энэ Монголыг маш сайн мэддэг шүү. Үйлчилгээний ажилчид хаан шиг гэж үнэнйг хэлжээ.
119.40.97.xxx [119.40.97.xxx] 2015-11-10 09:03
Энэ хүний хэлсэн ярьсныг сайн тунгаан бодох хэрэгтэй. Бид өөрсдийгөө болж байна гэж цээжээ дэлдэж байх хооронд улс орон маань хэцүүдлээ. анхаарах ёстой шүү.
84.55.89.xxx [84.55.89.xxx] 2015-11-10 01:03
unen heljee
103.57.95.xxx [103.57.95.xxx] 2015-11-09 22:52
Erhem elchin said ta mongold tun ih ym hiilee dee
202.9.41.xxx [202.9.41.xxx] 2015-11-09 22:35
Үнэн дээ.
202.9.40.xxx [202.9.40.xxx] 2015-11-09 22:00
ih hurliin tanhimiin vvdend tomoor bicheed olgochih ene yariltslagiig. 76 vhernvvd unshaad negiig bodoh bh.
103.229.122.xxx [103.229.122.xxx] 2015-11-09 20:39
Монголчуудын талаар унэн хэлсэн бна.Бид бодох ухаарах хэрэгтэй.Ер нь гадаадыхан худлаа магтаж бгаад хамаг сайныг нь авч яваад удаж бна даа. Ухэр Монгол оо гэж!!!
202.131.229.xxx [202.131.229.xxx] 2015-11-09 20:04
За одоо Мөнхбаяр, Босоо хөх Монгол тэргүүтэй эх орончид гадаадын дайснуудыг хөөж гаргасан баяраа тэмдэглэх болж дээ. Ганц хятадын хөрөнгө оруулагчид үлдсэн гэж байна тэднийг ч гэсэн хөөх хэрэгтэй. Баяраа тэмдэглэж жагсаал хийгээрэй.
122.201.19.xxx [122.201.19.xxx] 2015-11-09 20:01
Bid oorsdiigoo shuumjluuleh durgui ulsuud. Manai ediin zasgiin talaar unen boditoi ym bichsen baina shuu dee.Bid oorsdoo bolomjoo dandaa aldah ym....
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2015-11-09 19:15
noyon elchin said tashaarch baina. mongol uls gadaadiin shudarga hurungu oruulaltiig, demjdeg. harin MCS gedeg kompany mongol dahi uil ajillgaand ni ursuldugch boloh yamarch hurungu oruulagchiig zasgiin gazariin tuvshind blok-loj buh talaar haalt tavidag. ene ni 2010 onoos ehtei ch suuliin 8 jild huchirheg bolson yum.
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2015-11-09 19:15
noyon elchin said tashaarch baina. mongol uls gadaadiin shudarga hurungu oruulaltiig, demjdeg. harin MCS gedeg kompany mongol dahi uil ajillgaand ni ursuldugch boloh yamarch hurungu oruulagchiig zasgiin gazariin tuvshind blok-loj buh talaar haalt tavidag. ene ni 2010 onoos ehtei ch suuliin 8 jild huchirheg bolson yum.
202.9.41.xxx [202.9.41.xxx] 2015-11-09 17:31
Монголын тагнуул гээд Японууд нь барьж аваад хорьдоггуй юм байхдаа. Монгол хун ингэж ярьсан бол аль хэдийн гадны тагнуул гээд шоронд орох байлаа.
43.242.243.xxx [43.242.243.xxx] 2015-11-09 17:30
Minii bodloor jinhen hyamral Oyu tolgoin gereeg buruu hiij gariin useg zursan uess ehlesen. Eh ornii hisheg gej belen mungu taraagaad urund unaj ediin zasgiin aluurchidad eh ornoo balluulsanii hor odoo garch baina. Harin manai uilchilgeenii ajiltanuud noyon zantai gedeg uneheer unen.
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2015-11-09 17:19
Харийн хүн Монгол Улсын төлөө гэсэн ийм юм ярьж байхад, манай төр засагт шургалсан хүмүүс өөр хоорондоо эрх мэдлээ булаацалдсаар байгаад цаг алдсаар байна. Харамсалтай байна, бид өөрсдөө ийм хүмүүсийг сонгож толгой дээрээ гаргасан. Үүндээ дүгнэлт хийж дараагийн сонгуульд юм хийж чадах хүмүүсийг сонгоё, ард түмээн.
121.101.177.xxx [121.101.177.xxx] 2015-11-09 17:12
hatuu ch gesen uneniig n helsen baina. Manai tomchuudiin zan um daa hoorhii dahij l archilsan namd ugmuurgui um baina. Mongol min ediin zasag uneheer tuildaj baina daa.
103.57.92.xxx [103.57.92.xxx] 2015-11-09 17:12
энэ хүний хэлснээс чухлыг баабар олон жилийн өмнөөс хэлээд байсан харин монголууд түүнийг хятад гаднаас хахуул авагч гэж хараагаад огт сонсоогүй ОДОО НЭГ ЯПОН ХЭЛЭХЭЭР ГАНЦ НЭГ НЬ УХААРЧ БАЙХ ШИГ МОНГОЛЫГУУЛ УУРХАЙН ХУВЬД ГОЛ БАЛАЛСАН ХҮН НЬ ЖЕНКО БАТТУЛГА ЮМ ШИГ БАЙНА ДАА УРАГШАА НАРИЙН ТӨМӨР ЗАМ ТАВИХГҮЙ ГЭЖ ЯСАА ЦАЙТАЛ ҮЗЭЖ БАЙСАНДАА
103.57.95.xxx [103.57.95.xxx] 2015-11-09 17:06
АЛТ ШИГ ЯРИА ӨГЧЭЭ ҮҮНИЙГ НЬ ТЭГЭЭД ИЛЖИГ ШИГ СЭГСЭРЭЭД ХАЯХ УУ БОДИТ АЖИЛ БОЛГОЖ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮҮ ГЭДЭГ НЬ ТӨРИЙН ТҮШЭЭД МЭДЭЖ ДЭЭ
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2015-11-09 16:56
Unen l helsen bna baigaa buh bolomjuudaa Eh oronch Geo politic yaridag humuusiin gaigaar aldsan. Sain tal ni erthen iim humuusiig medej avsan ni davuu tal yum. Jishee ni Bosoo Gambaa, Genco, Bat-erdene, Uyangaa, Zandanshatar, Bolorchuluun, Davaasuren, Ganhuyag, Portuun geh met 20-d hun bii.
133.41.93.xxx [133.41.93.xxx] 2015-11-09 16:47
Yag uneniig ni helj dee..... neg ih tom zantai uls yaj hogjnoo .., ene lalariin Jenko g albal taarn Mongoliig gants suiruulj bgaa hun dee
202.9.41.xxx [202.9.41.xxx] 2015-11-09 16:40
Энэ дипломатчийн ярианаас анзаарвал манай өнөөгийн эрхбаригчид үнэхээр мэдлэггүй гадны хонцын сэтгэлгээгээр хандсан байна.Бондын мөнгөнөөс үүдээд эх орны эдийн засаг тун их хүндэрчээ. Би АН-д итгэж байсан юм. Яана даа яана.
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2015-11-09 16:35
Энэ сайд зурагтаар ярилцлага өгч байхад нь монгол хэлийг маш сайн мэддэг. бараг бүх сэдвээр чөлөөтэй ярилцаж чадах юм байна гэж ойлгосон. Бас дээрх ярилцлагаас Монголыг минь өөрийн эх орон гэж боддог гэж хэлсэн байна. Энэ хүний үгийг сонсож улс орноо хөгжүүлэх юм бол их юм хэлж тус дэмжлэг үзүүлж чадах хүн юм шиг санагдлаа. Манайхан хүний үгийг сонсож сураасай.
59.153.113.xxx [59.153.113.xxx] 2015-11-09 16:29
Сайд монголчуудын занг маш сайн мэддэг хун байна.нээрээ л манай уйлчилгээний ажилчид ноен зантай шуудээ. Гадаадын компаниас хахууль авах гээд л хатуу ханддаг нь унэн шуудээ. Монголчууд зан сайтай айлд хун болгон ирдэг гэдгийг ухаармаар юм даа. Монголчуудын талаар донгож цухуйлгаад л орхисон байна шуу, ичмээр ч юм шиг...

Бидэнтэй нэгдээрэй