Шууд Chart

Туркт 400 мянган хүүхэд сургууль завсарджээ

2015-11-11 15:30:34

Турк улсад Сирийн 2 сая гаруй дүрвэгч очсон. Тэдний 708 орчим мянга нь сургуулийн насны хүүхэд байна. Эдгээр хүүхдээс 400 гаруй мянга нь сургууль завсардаад байгаа тухай “Хүний эрхийн ажиглагч” байгууллагынхан мэдээлж байна. Турк улсад дүрвэгсэд хүндхэн нөхцөлд аж төрж байгаа юм. Тухайлбал, тус улс дахь дүрвэгсдийн хуаран Сирийн дүрвэгсдийн дөнгөж 10-аад хувьд л хүрэлцээтэй байна.

Үүнээс үүдэлтэйгээр дүрвэгсдийн хуарангаас гадна амьдарч байгаа дүрвэгч хүүхдүүдийн ердөө 25 хувь нь сургуульд хамрагдаж байна. Өөрөөр хэлбэл, Турк улсад байгаа сургуулийн насны дүрвэгч гурван хүүхэд тутмын хоёр нь албан ёсоор боловсрол эзэмшихгүй байна гэсэн үг юм. Хүүхдүүд турк хэлээр ярьж чадахгүй, түүнчлэн эцэг, эх нь хөрөнгө мөнгөний гачигдалд байгаа нь сургууль завсардах гол шалтгаан болж байна. Үүнээс гадна дүрвэгч хүүхдүүд гэр бүлээ тэжээхийн тулд хүнд хөдөлмөр эрхлэх явдал гарч байгаа юм.

Иймээс дүрвэгч хүүхдийн эрхийг хамгаалах, тэднийг сургуульд хамруулах яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байгааг “Хүний эрхийн ажиглагч” байгууллага хэлж байна. Сириэс дүрвэж гарсан эдгээр хүүхдэд мэдлэг боловсрол эзэмшүүлснээр алан хядагчдын бүлэглэлд элсэгчдийн тоог бууруулаад зогсохгүй, яваандаа Сирийн улс төр, эдийн засгийг тогтворжуулах боловсон хүчинг бэлтгэнэ гэдгийг тус байгууллага сануулж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Туркт 400 мянган хүүхэд сургууль завсарджээ  
Үзсэн: 466 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй