Шууд Chart

“Рубе голдберг” роботын тэмцээн боллоо

2015-12-08 11:25:15

Манай улсад хүүхэд, залуусын зохион бүтээх чадварыг нэмэгдүүлэх зорилготой “Эй-Би-Юу робот”, “Робокон” зэрэг тэмцээн уралдаан зохион байгуулагддаг. Тэгвэл энэ төрлийн тэмцээн “Рубе голдберг” төрлөөр нэмэгдлээ. Тэмцээнд нийслэл, орон нутгийн найман баг оролцов.

“Рубе голдберг” тэмцээн нь гарын доорх жижиг материалуудыг ашиглан хөнгөн бүтээн байгуулалтаар хийсэн машинаар тодорхой нэг зорилгод хүрэх юм. Өнөөдрийн тэмцээнд оролцсон багууд шүхэр дэлгэх даалгавартай байсан.  Говь-Алтай аймгаас энэ тэмцээнд оролцохоор ирсэн “Алтан жигүүр” багийнхан дунд насны ангилалд хоёрдугаар байр эзэллээ. Тэд энэ тэмцээнд оролцсоноор дүрслэн бодох уран сэтгэмжээр энгийн хялбар үйлдлийг гүйцэтгэж багаараа ажилласан байна.

Аж үйлдвэрийн сайдын нэрэмжит  “Рубе голдберг” тэмцээний санаачлагч нь “Юнимет едүкэйшн” компани юм. Тэд өмнө нь хүүхэд, залуусын дунд  “Чингис хааны сийлбэр” болон “Угсардаг морин хуур”-ын тэмцээн зохион байгуулж байсан.  “Рубе голдберг” тэмцээний гол зорилго хүүхдийг багаар ажиллах чадвар болон аливаа зүйлийг олон талаас нь харж сэтгэх чадварыг нь хөгжүүлэх зорилготойг тэмцээний зохион байгуулагчид онцолж байна.

“Рубе голдберг” тэмцээнд ЕБС-ийн 11-18 насны сурагчид болон 18-аас дээш насны оюутан залуусын дунд 3 үе шаттайгаар зохиогдож, бага насны ангилалд Монгени сургуулийн “Од” баг, дунд насанд Увс аймгийн “Емпайр” баг шалгарлаа.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Рубе голдберг” роботын тэмцээн боллоо  
Үзсэн: 728 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй