Шууд Chart

Хиймэл оюун ухаан видео тоглоомоор наадаж байна

2015-12-09 09:08:31

“Гүүгл” корпорацийн салбар “ДийпМайнд” компани “Осаро” компанитай хамтран хиймэл оюун ухааны программыг 80-аад оны видео тоглоомууд тоглож сургахаар ажиллаж байна. Ийнхүү видео тоглоомын орчин нөхцөлийг шинжилж, бие даан хариу үйлдэл хийх чадвартай болсон хиймэл оюун ухааны программууд энэ чадвараа ашиглан машин, техник технологийн ажиллагааг хөнгөвчлөхөд том тус нэмэр болно гэж үзэж байгаа юм.

Одоогоор дээрх хоёр компанийн боловсруулсан программууд видео тоглоомоор мэргэжлийн тоглогчдыг ялах чадвартай болсон байна. “Осаро” компанийн бүтээсэн хиймэл оюун ухаан нь хүний тархин дахь мэдрэлийн эсүүдийн ажиллагааг дуурайлгасан бүтэцтэй, үүгээрээ богино хугацааны санах ой үүсгэдэг байна. Энэ чадвараа ашиглан хиймэл оюун ухаан алдаа, онооноосоо суралцан, видео тоглоомыг бие даан тоглох чадвар нь өдөр ирэх бүр сайжирч байгаа юм.

Ирээдүйд энэ хиймэл оюун ухааны дэвшилтэт загварыг үйлдвэрийн роботоос авахуулаад өөрийн удирдлагатай автомашин хүртэл бүхий л төрлийн ухаалаг техник технологид ашиглахаар төлөвлөж байна. Ингэснээр бие даан бодож, сэтгэх чадвартай робот, тоног төхөөрөмж бүтээх ажилд томоохон дэвшил авчирна гэж эрдэмтэд үзэж байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Хиймэл оюун ухаан видео тоглоомоор наадаж байна  
Үзсэн: 856 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй