Шууд Chart

ХБНГУ-ын канцлер Ангела Меркелийн зургуудаас

2015-12-11 09:37:26

АНУ-ын “Тайм” сэтгүүл ХБНГУ-ын канцлер Ангела Меркелийг Европ тивд нүүрлэсэн цагаач дүрвэгчдийн хямрал, мөн Евро бүсийн орон Грекийн өрийн асуудал зэрэг хүнд саад бэрхшээлийн үед дэлхий нийтэд үгүйлэгдэж байсан хатуу чанд, ёс зүйтэй удирдлага, манлайллыг харуулсан гэж үзэж түүнийг “Оны онцлох хүн”-ээр тодруулсан. Ингээд та бүхэндээ ХБНГУ-ын анхны эмэгтэй канцлер Ангела Доротея Меркелийн бага наснаас өдий хүртэлх үеийн зургуудаас хүргэе.


БНАГУ-1973 он. Ангела Каснер найзуудын хамт


1972 он. 18 настай Ангела Каснер Шинэ оны өмнөх өдөр найзуудын хамт


1972 оны Шинэ жилийн баярын үеэр


1971 он. Математикийн олимпиадын үеэр


1992.11.02. Ангела Меркель кампанит ажлынхаа хүрээнд Рюген арлын загасчны гэрт зочилж буй нь


1991 он. Эмэгтэйчүүд, Залуучуудын хэрэг эрхлэх яамны сайд Ангела Меркель


1991.02.15. Холбооны сайд Ангела Меркель ажлын өрөөндөө


1991 он. Ангела Меркель ажлын айлчлалын үеэр


 1996.10.21. Байгаль орчны сайд Ангела Меркель Христийн Ардчилсан Холбоо намын хурлын үеэр Германы канцлер Гельмут Коль, намын нарийн бичгийн дарга Петер Хинц нарыг кофегоор дайлж байгаа нь


2000 он. Герман, Балтийн тэнгис


2002 он. “Христийн Ардчилсан Холбоо” намын тэргүүн Ангела Меркель Порше 911 загварын машиндаа сууж байгаа нь


2004 он. Германы Боркум арал дахь айлчлалын үеэр


 

2005 он. Канцлерийн сонгуулийн кампанит ажлын үеэр


2005 оны канцлерийн сонгуулийн өмнөх өдөр- Ангела Меркель эцэг эхийн хамт


 2007 он. Техасын Кроуфордод АНУ-ын ерөнхийлөгч Жорж Бушийн хамтаар хэвлэлд ярилцлага өгч буй байдал


 2011 оны Мюнхений Аюулгүй Байдлын Чуулга Уулзалтын үеэр


 2013 он. Ватикан дахь Папын хувийн номын санд


2013 он Умард Ирланд. Их 8-ын уулзалтын үеэр


2013 оны сонгуулийн кампанит ажлын үеэр


2014.07.13 Бразил, Рио де Жанейро. ДАШТ-ий дараа Ангела Меркел, ХБНГУ-ын ерөнхийлөгч Йоахим Гаук нар Германы шигшээ багийн хамт


2015.06.24 Берлин. ИБУИНВУ-ын хатан хаан Элизабет II-ын ХБНГУ дахь айлчлалын үеэр


2015.06.24. Ангела Меркель ХБНГУ-ын ерөнхийлөгчийн ордны өмнө нөхөр Йоахим Зауэрийн хамт


2015.01.11. “Шарли Эбдо” сэтгүүлийн төв байранд террористууд халдсны дараах “Терроризмийн эсрэг чимээгүй жагсаал”-ын үеэр


2015.02.11 Беларусь-Минск. Украйны асуудлаарх Минскийн энхийн хэлэлцээний үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины хамт


2015.02.13. Сингапурын ерөнхий сайд Ля Сянь Луныг үдэж байгаа нь

Нийтэлсэн: Д.Нямгэрэл

ХБНГУ-ын канцлер Ангела Меркелийн зургуудаас  
Үзсэн: 704 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй