Шууд Chart

“Victoria’s secret” загварын шоу

2015-12-11 11:55:33

1995 оноос хойш зохиогдож буй “Викториас Сикрет” загварын шоу өнгөрсөн сарын 10-ны өдөр АНУ-ын Нью-Йорк хотноо болж өндөрлөсөн. Шоуны бичлэг уламжлалт ёсоор CBS сувгаар өнгөрөгч мягмар гарагт цацагдсан байна. Ингээд та бүхэнд “Викторияс Сикрет” брэндийн тухай 10 баримтыг дэлгэе.

  1. 1977 онд АНУ-ын бизнес эрхлэгч Рой Рэймонд  эцэг, эх болон банкнаас 80 мянган америк долларын зээл авч, “Викториас Сикрет”-ийн анхны нэрийн дэлгүүрийг Стэнфорд худалдааны төвд нээж байжээ.
  2. Тус брэндийг үүсгэн байгуулагч эхнэртээ дотуур хувцас авах гэж их дэлгүүр орсон боловч худалдагч загвар муутай, нейлонон материалтай дотуур хувцас санал болгосон төдийгүй түүнийг эмэгтэйчүүдийн дотуур хувцасны дэлгүүрт орж ирсэн гаж донтон мэт харьцаж, эвгүй байдалд оруулжээ. Тиймээс тэрээр 8 жил судалсны эцэст эрчүүд ч ороод үйлчлүүлэхэд тухтай дотуур хувцасны дэлгүүр байгуулсан нь “Викториас Сикрет” юм байна.
  3. Дотуур хувцасны дэлгүүр зөвхөн эрчүүдэд үйлчилдэг байсан нь Рой Рэймондыг дампуурлын ирмэгт хүргэсэн бөгөөд энэ хүнд үед Америкийн бизнес эрхлэгч Лесли Векснер “Викториас Сикрет” брэндийг 1 сая америк доллараар худалдан авчээ.
  4. Өдгөө тус брэндийн жилийн борлуулалт 6-7 тэрбум америк долларт хүрээд байна. 2014 оны санхүүгийн жилд 1.2 тэрбум америк долларын ашигтай ажиллажээ.
  5. “Викториас Сикрет” брэндийн эцэг компани L Brands “Fortune” сэтгүүлийн шилдэг 500 компанийн 263-т бичигдэж байна.
  6. “Викториас Сикрет”-ийн загварын шоу анх 12 мянган америк долларын өртөгтэй бүтэж байсан бол энэ жилийн шоунд 10 сая америк доллар зарцуулжээ.
  7.  20 дахь жилдээ зохиогдож буй “Викториас Сикрет”-ийн загварын шоунд 47 загвар өмсөгч 6 төрлийн 75 загварыг үзэгчдэд толилуулсан байна.
  8. Загварын шоуны тайзны арын албанд 32 үсчин, 32 нүүр будагч, 6 гоо засалч ажилласан байна.
  9. “Викториас Сикрет” сахиусан тэнгэрүүддээ 2-8 сая америк долларын цалин өгдөг гэнэ.
  10. Энэ оны “Fantasy Bra”-г өдгөө 30 настай, Америкийн загвар өмсөгч Лили Олбридж өмссөн бөгөөд 2 сая америк долларын өртөгтэй бүтсэн тус дотуур хувцсыг урлахад 650 цаг, 6500 орчим эрдэнийн чулуу зарцуулжээ.
Нийтэлсэн: Д.Нямгэрэл

“Victoria’s secret” загварын шоу  
Үзсэн: 1227 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй