Шууд Chart

Хуурай газар хомсдсон Нидерландад хөвөгч байшин барих нь олширчээ

2015-12-17 16:29:27

Нидерланд улсын ард иргэдийн бараг тэн хагас нь далайн түвшнээс доогуур нам дор газар амьдардаг. Иймээс далайн эрэгт орших Нидерландын хот тосгод дахь усны түвшинг суваг, шуудуу, усны шахуурга ашиглан тогтмол хяналтад байлгадаг байна. Гэсэн хэдий ч далайн түвшин улам нэмэгдэж, шинэ барилга байшин барих газар хомсдсоор байгаа энэ үед архитекторчид нэгэн шинэлэг шийдлийг санал болгож эхэлжээ.

Газар дээр барьсан барилгатай яг ижил тав тухыг бүрдүүлсэн усан дээр хөвөгч байшинг нидерландчууд хэрэглээндээ нэвтрүүлж байна. Кун Ольтхейс гэдэг архитекторч ийм барилгын зураг төслийг зохиож, барьдаг “Уотерстудио” хэмээх компани байгуулсан байна. Тэрээр шинэ үеийн уран барилгачид барилга байшин загварчлахдаа дэлхийн дулаарал хойшид ямар үр дагавар авчрахыг заавал бодолцож байх хэрэгтэй гэж үзэж байгаа юм.

Хөвөгч байшингууд ус, нарнаас сэргээгдэх эрчим хүч гарган авах боломж өндөртэй. Иймээс тогтвортой хөгжлийн зорилтод нийцсэн, байгаль орчинд ээлтэй шийдэл гэж шинжээчид сайшааж байна. Хэрэв дэлхийн дулаарлаас үүдэлтэйгээр далайн усны түвшин цаашид нэмэгдсээр байвал илүү олон оронд энэ мэт хөвөгч байшинг хэрэглээндээ нэвтрүүлж эхлэх төлөвтэй байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Хуурай газар хомсдсон Нидерландад хөвөгч байшин барих нь олширчээ  
Үзсэн: 2488 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй