Шууд Chart

Дэлхийн айл өрхүүд 7 хоногт хэдэн долларыг хүнсэндээ зарцуулдаг вэ

2016-01-05 11:00:50

Одоогоос таван жилийн өмнө олон улсын судалгааны байгууллагаас дэлхий дахинд нэгэн сонирхолтой судалгаа хийсэн байна. Тодруулбал, улс орон бүрийн айл өрхүүд долоо хоногт хэдий хэмжээний мөнгийг хүнсэндээ зарцуулдаг вэ гэдгийг тодруулжээ.  

Ингэхдээ тухайн орноосоо ямар нэг хот сонгож хоёроос дээш хүүхэдтэй дундаж өрхүүдийн долоо хоногт хамгийн их хэрэглэдэг хүнс болон хэдэн төгрөг хүнсэндээ зарцуулдгийг долларт шилжүүлэн тооцсон байна. Энэхүү сонирхолтой судалгааг та бүхэнд хүргэе.

1.Хятад улсын Бээжин хот, Донгийн гэр бүл долоо хоногт 155.06 долларыг хүнсэндээ зарцуулдаг. Тэдний хамгийн их хэрэглэдэг хүнс нь чихэрлэг болон исгэлэн соустай шарсан гахайн мах.

2.Мексикийн дундаж нэгэн гэр бүл долоо хоногт 189.09 долларыг хүнсэндээ зарцуулдаг. Хамгийн их иддэг хоол нь пицца, хавч, гоймон, тахиа.

3. АНУ, Хойд Каролина мужийн Ревисийн гэр бүл долоо хоногт хүнсэндээ 341.98 доллар зарцуулдаг. Шпагетти, төмс,  тахианы мах их хэрэглэдэг.

4.Австралийн дундаж гэр бүл. Долоо хоногт 376.45 доллар хүнсэндээ зарцуулдаг.

5.Бутаны Шинхэй тосгоны дундаж гэр бүл. Долоо хоногт 5.03 доллар зарцуулдаг. Мөөг, бяслаг, гахайн махыг ихээр хэрэглэдэг.

6.Канадын нэгэн гэр бүл. Долоо хоногт 345 долларыг хүнсэндээ зарцуулдаг. Бяслаг, пицца, шийгуа хэрэглэх дуртай.

7.Чат улсын дундаж орлоготой гэр бүл долоо хоногт 1.23 долларыг хүнсэндээ зарцуулдаг.

8.Эквадорын нэг гэр бүл. Долоо хоногт 31.55 долларыг хүнсэндээ зарцуулдаг. Байцаа болон төмсний шөлийг ихээр хэрэглэдэг.

9. Францын нэг гэр бүл  сард 419.95 долларыг хүнсэндээ зарцуулдаг.

10. Герман улсын дундаж орлоготой гэр бүл. 500.07 долларыг хүнсэндээ зарцуулдаг. Гахайн мах, шарсан төмс, өндөг, бяслаг, пицца, шарсан гоймон хэрэглэх дуртай.

11. Гватемал улсын нэг гэр бүл долоо хоногт дунджаар 75.70 долларыг хүнсэндээ зарцуулдаг. Турк шөл болон хонины махтай шөл ихээр хэрэглэдэг.

12.Энэтхэгийн нэгэн тосгонд амьдардаг гэр бүл долоо хоногт дунджаар 39.27 доллар хүнсэндээ зарцуулдаг. 

13.Итали улс. Дундаж орлоготой гэр бүл долоо хоногт 260.11 доллар хүнсэндээ зарцуулдаг. Ихэвчлэн загас, гоймон, хөлдөөсөн загас хүнсэндээ хэрэглэдэг.

14.Японы дундаж нэг гэр бүл долоо хоногт 317.25 доллар зарцуулдаг. Ихэвчлэн үндэсний хоол болон жимс хэрэглэдэг.

15.Египет улс. Дундаж орлоготой гэр бүл долоо хоногт 68.53 доллар хүнсэндээ зарцуулдаг. 

Нийтэлсэн: О.Энхмаа

Дэлхийн айл өрхүүд 7 хоногт хэдэн долларыг хүнсэндээ зарцуулдаг вэ  
Үзсэн: 2067 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.131.226.xxx [202.131.226.xxx] 2016-01-05 15:38
Монголчуудын ихээнх айлууд хүүхдийн 20000 аас өөр орлогогүй юм чинь 1 хүүхэдтэй айл 10 доллар, 2 хүүхэдтэй нь 40доллар, 3 хүүхэдтэй нь 60 доллар гэх мэтээр зарцуулдаг ш дээ. Худал өнгөрөөд яах гэсэн юм бэ? Одоо тэр мөнгийг нь хасчихвал юу идэх болоо.Таминээ.
59.153.113.xxx [59.153.113.xxx] 2016-01-05 12:34
манайх хэрэглээ нь энэ зураган дээр багтахгүй байсан учраас гаргаж чадсангүй таван хушуу мал гахай тахиа гээд дэндүү их юм чинь тэгээд нууцаараа байг дээ
43.242.242.xxx [43.242.242.xxx] 2016-01-05 11:59
А манайх ямархуу юм харуулах вэ?
43.242.242.xxx [43.242.242.xxx] 2016-01-05 11:58
А манайх ямархуу юм харагддаг юм бэ?
202.131.225.xxx [202.131.225.xxx] 2016-01-05 11:44
Монгол улс сарын 700 мянган төгрөг/350 орчим ам.долларын орлоготой гэр бүл сард 300 мянга 150 орчим ам.долларыг хүнсэндээ хэргэлдэг гэхдээ цагаан сар наадам зэрэг үндэсний баяраар нэг дахин өсөж 300 ам.долларыг хүнсэндээ хэргэлдэг байна
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2016-01-05 11:42
монголчууд яадаг юм бол

Бидэнтэй нэгдээрэй