Шууд Chart

Коксжсон нүүрсээ ард түмэндээ хэрэглүүлье

2016-01-07 16:46:25

Мижиддоржийн Найданхүү гэх  хаягтай эрхэм өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан өөрт тохиолдсон нэгэн зүйлийн талаар бичжээ. Түүний бичсэн зүйл олон нийтэд санаа авахаар байж болох учир ийнхүү онцоллоо.

Тэрбээр “Норвегид цочир хүйтэрч өдөртөө хасах 20 хэм хүрч байна. Норвегийн нийслэл Ослод автобусны буудал, хүүхдүүд сургуульд явдаг зам дагуулаад коксжсон нүүрс шатаагаад тависан байна. Гудамжаар явж байгаа  хүмүүс тойрч зогсож дулаацаад, хүүхдүүд гараа ээгээд, би хүртэл очиж сонирхлоо. Халуун элчтэй дулаан төөнөөд таатай эд байна.

Улаанбаатарт ядаж Төв замаа дагуулаад автобусны буудлууд дээрээ коксжсон нүүрс асаагаад тавих юм сан. Манайд бол автобус нь цагтаа ирэхгүй маш их уддаг. Тэр хооронд автобус хүлээсэн хүүхдүүд, залуучууд, хөгшид бараг л осгох дөхдөг. Өдрийн цагаар хасах 20 хэмээс хол давж хүйтэрдэг хот шүү дээ. Энд жаахан хүйтрэнгүүт хүмүүсээ бодоод ийм алхам хийж эхэллээ.

Хамгийн чухал нь коксжсон нүүрс хар утаа олгойдоод байдаггүй, үнэр танар нь ч зүгээр маш их халуун элчтэй бмөртлөө маш бага хэмжээгээр хэрэглэгддэг эд байна.  

Манай Тавантолгойн нүүрс тэр чигээрээ цэвэр байгалийн коксжсон нүүрс гэдэг. Гэтэл бид Улаанбаатартаа түүхий хар нүүрсээ түлээд Үндэстнээрээ хордож, угаартаж амьдарч байна.

Тавантолгойн тэр их байгалийн баялгийг эзэмшдэг нөхдүүд утаагүй зуух энэ тэр гэж ардын зовлонгоор шахааны бизнес хийж төсвөөсөө тэрбyм тэрбyмаар хумсалдаг.

Тавантолгойн байгалийн коксжсон нүүрсээ гэр хорооллын 200 мянга хүрэхгүй өрх айлдаа хүйтний улиралд хэрэглүүлж, хямд үнээр зарвал айл өрхүүд дулаахан өвөлжиж, Улаанбаатар хот маань ч ингэтлээ утаандаа угаартаад, өмхий үнэртүүлээд, бид хордоод байхааргүй санагдлаа. Цөөнхийн бус түмнийхээ эрх ашгийг эрхэмлэх цаг иржээ гэж юм юман дээр бодогдох юм даа" хэмээн бичсэн байна. Мөн яг иймэрхүү аргыг Францад ашигладаг. Манай сэтгүүлч Ц.Цэндийг Парист томилолтоор ажиллаж байхад борооны улирал нь эхэлчихсэн. Гадаа жихүүн хүйтэн байсан. Тэгвэл Парисийн ресторан зоогийн газар,  олны хөлийн газруудад яг дээрхи шиг дэнлүүг ашиглаж, даарсан хүмүүс энд нь ирж дулаацдаг нь анзаарагдаж байсан” гэжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Коксжсон нүүрсээ ард түмэндээ хэрэглүүлье  
Үзсэн: 540 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй