Шууд Chart

"Изабел" Испанийн телевизийн олон ангит киног МҮОНТ албан ёсны эрхтэйгээр үзүүлнэ

2016-02-15 19:10:14

Кино компани: Испанийн TVE, Диогнал TV хамтын бүтээл
Format: HD
Он: 2012-2014 онд бүтээгдсэн
Нэр: Изабел /Цайзын хатан хаан нэрээрээ алдартай /
Анги: 39 цуврал анги
Хугацаа: 70 минут
Эфирт: 2016 оны 3 сарын 7 оос

 

Испанийн түүхэн дэх хамгийн алдар хүндтэй, нөлөөтэй эмэгтэйчүүдийн нэг хатан хаан Изабеллийн тухай олон ангит түүхэн уран сайхны кино Изабел. Гурван бүлгээс бүрдэх тус киноны тэргүүн бүлэгт Кастиллын хатан хаан Изабеллийн хүүхэд наснаас хатан хаанаар өргөмжлөгдөх хүртэлх амьдрал, үйл явдлыг өгүүлнэ. Түүнчлэн, Арагоны хаан Фердинандтай гэрлэснээс үүдэн Кастиллын  IV Хенри хааны засаг захиргаатай хийсэн улс төрийн тэмцлийг тод томруун үзүүлжээ.

Хоёрдугаар бүлэгт хатан хаан Изабелла болон түүний нөхрийн үеэл дүү Жоанна нарын хаан ширээний төлөөх тэмцэл, Гранадаг эзлэн авч, еврейчүүдийг түлхэн гаргасан явдал болон Кристофер Колумбын аяллын анхны алхмуудын тухай өгүүлнэ. Гутгаар бүлэгт Изабелла Фердинанд нарын улс төрийн үйл хэрэг нурж, бутран унаснаар тэдний хаанчлалд төгсгөл ирж буй түүхэн үйл явдал өрнөнө. 1492 онд Америк тивийг нээсэн цагаас 1505 онд хатан хаан нас нөгчих хүртэлх энэ хугацаанд католик дээдсийн хувийн амьдралд тохиолдсон удаа дараагийн золгүй явдлуудтай тэд хэрхэн тэмцэж буйг мөн үзүүлжээ.

Монголын үзэгчдийн хамгийн өндөр ретингтэй бүтээгдэхүүн Мэдээ, Олон ангит кино байгааг Максмедиа судалгааны төвийн Үзэгчийн зан төлөвийн судалгаа нэгэнт баталсан. Иймд МҮОНТ –ийн мэргэжлийн кино орчуулгын багийн монгол хэлнээ хөрвүүлэх Изабелла түүхэн сэдэвт олон ангит кино үзэгчдийн анхаарлыг татсан шилдэг сонголт болно гэдэгт итгэлтэй байна.

Нийтэлсэн: Yндэсний телевиз

"Изабел" Испанийн телевизийн олон ангит киног МҮОНТ албан ёсны эрхтэйгээр үзүүлнэ  
Үзсэн: 1936 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.9.42.xxx [202.9.42.xxx] 2016-02-16 12:10
болиоч ээ. 2-н хоёр сувгаар олигтой юм гарахгүй бна. монгол тамирчдынхаа тэмцээнийг үзмээр бна
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2016-02-16 09:30
Tanai kinonii bodlogo tun muu bnashuu hen hariutsdag ym boldo mnb n ungu turh uran buteelchidiin ur chadvar negl bishee

Бидэнтэй нэгдээрэй