Шууд Chart

Япон дасгалжуулагч ажилдаа орлоо

2016-02-26 13:40:35

Монголын Хөлбөмбөгийн холбоо, Япон улсын Хөлбөмбөгийн Холбоотой хамтран ажиллах санамж бичигт өнгөрсөн онд гарын үсэг зурсны дагуу Японы Хөлбөмбөгийн холбооноос санал болгосон дасгалжуулагч Ёожи Ики Монгол Улсад нэг жилийн хугацаатай суурин ажиллахаар болов. Ажилдаа ороод байгаа дасгалжуулагчийн бэлтгэлийн цагийн хуваарь гарсан бөгөөд үүний дагуу багууд нэлээн идэвхтэй оролцож байна.

Өнөөдрийн бэлтгэлд 30 гаруй охин хүрэлцэн ирж, дасгалжуулагчийн санаанд хүрсэн сонирхолтой өрсөлдөөнийг үзүүллээ. Ёожи Ики дасгалжуулагчийн хувьд шигшээ багийн тамирчдыг сонгохдоо хүндхэн шалгууртай тулах нь дамжиггүй юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Япон дасгалжуулагч ажилдаа орлоо  
Үзсэн: 709 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй