Шууд Chart

"Гүүгл"-ийн цаг төлөвлөх шинэ арга

2016-03-03 11:27:07

"Гүүгл" компани цахим ертөнцийн хэрэглэгчдэд хандан цаг төлөвлөлтийн шинэ арга илгээсэн байна. Энэ нь хүний биохэмнэл, эрч хүч, ажлын ачааллыг тооцоолсон байна. Тус "Цаг төлөвлөх" зөвлөмж менежерийн болон бүтээлчийн гэсэн хоёр хэсэгтэй. 

Тухайлбал, менежерүүд цагаа 30, 30 минутын зайтай нарийвчлан төлөвлөдөг бол бүтээлч ажил хийдэг хүмүүс өдрийг гуравхан хэсэгт л хуваахад болно. Мөн хүн бүрийг өөрийн бүтээлч ажлын цагаа үдээс өмнө төлөвлөж тухайн цагаа хамгаалахыг зөвлөжээ. Харин биеийн механик хүчний ажлыг үдээс хойш хийж байвал зохилтой болохыг дурджээ. Түүнчлэн даваа гарагт хөнгөн, хялбар бөгөөд төлөвлөх ажлаа хийж, мягмар, лхагва гарагт эрч хүч шаардсан чухал ажлаа хийхийг зөвлөсөн байна.        

Нийтэлсэн: Б.Батхолбоо

"Гүүгл"-ийн цаг төлөвлөх шинэ арга  
Үзсэн: 2241 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй