Шууд Chart

Иргэд хашаандаа гүзээлзгэнэ тариалах боломжтой

2016-03-05 17:44:33

Эх орондоо ургадаг зэрлэг гүзээлзгэнийг гадаадын чанартай сортоор сайжруулсан байна. Ингэснээр хүлэмжинд тариалахаас гадна иргэд өөрийн хашаандаа  гүзээлзгэнэ тарих боломжтой болжээ.

Энэ ажлыг ХААИС-ийн агроэкологийн сургуулийн газар тариалангийн ургамал хамгааллын тэнхимийн доктор, дэд профессор Ж.Ганболд санаачилж, төсөл хэрэгжүүлсэн байна. Монгол орны ой модонд ургадаг амт чанар сайтай зэрлэг гүзээлзгэний сортыг тарьмал болгох эрдэм шинэжилгээний туршилтыг 2013 оноос хийж эхэлсэн нь үр дүнд хүрчээ. Монголд гадны сортын таримал гүзээлзгэнийг нутагшуулсан компаниуд цөөнгүй байдаг ч цаг уурын онцлогт тохирсон монгол гүзээлзгэнэ олон давуу талтай.

Тарьмал гүзээлзгэнэ +20-оос 25 хэмд ургадаг бол Ж.Ганболд докторын үрслүүлж байгаа Монгол гүзээлзгэний үрсэлгээ 10-15 хэмд ургах юм байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Иргэд хашаандаа гүзээлзгэнэ тариалах боломжтой  
Үзсэн: 3030 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй