Шууд Chart

Улаангомын сурагчид удирдлагатай машин, нисэх загвар хийж сурчээ 

2016-03-26 14:30:04

Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар цогцолбор сургуулийн бага ангийн сурагчид технологийн хичээлээр олж авсан мэдлэгээ бататган өөрөө явдаг болон удирдлагатай машин, онгоц хийж сурчээ. Ингэж өөрсдийн сонирхлын дагуу хийж бүтээх нь тэдний суралцах идэвхийг өрнүүлээд зогсохгүй техникийн өргөн мэдлэгтэй болоход ач холбогдолтой. 

Хүүхдийн ирээдүйд эзэмших мэргэжил, авьяас, сонирхолд баримжаалсан сургалт явуулах нь Цөм хөтөлбөрийн гол агуулга. Сурагчид бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлж, аливаад шинжлэх ухаанчаар, бүтээлчээр хандах дадлыг суурь боловсролоос олж авч байна..Тухайлбал математикийн томьёог цээжлэнэ гэдэг амаргүй. Тэгвэл томьёог яаж хялбар цээжлэх тоглоом бүтээсэн нь үр дүнгээ өгчээ. "Бие даан цээжлэхээс илүүтэй хүүхдүүд хоорондоо тоглож тоглоомоор олсон мэдлэг нь тэдний ой тойноос хэзээ ч мартагддаггүй гэж Улаангом сумын Цогцолбор 2 дугаар сургуулийн математикийн багш Э.Гэрэлмаа хэлж байна. 

Увс аймгийн боловсролын салбарынхан хийж хэрэгжүүлж байгаа ажлаа дүгнэсэн 1000 багшийн зөвлөлгөөнийг зохион байгуулсан юм. Ер нь хүүхдийг гэрийн даалгавраар дарах биш тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж үр дүнд хүрдэг болохыг Улаангомын сурагчдын жишээ харуулж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Улаангомын сурагчид удирдлагатай машин, нисэх загвар хийж сурчээ   
Үзсэн: 1401 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй