Шууд Chart

Өсвөрийн самбогийн УАШТ-ий шилдгүүд

2016-04-05 13:24:20

Өсвөрийн самбо бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд хот, хөдөөгийн 36 байгууллагын 800 гаруй тамирчин, 200 орчим багш дасгалжуулагч, бөхийн мэргэжилтнүүд, зохион байгуулагчийн бүрэлдэхүүн оролцож, шилдгээ тодрууллаа. Мөн энэ үеэр ОХУ-ын  Якут муж улсын Саха хотод 4 жилийн давтамжтай зохион байгуулагддаг Азийн хүүхдийн их наадмын сорилго тэмцээн явагдсан.

Тэмцээнийг  Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, БТСГ, Монголын Самбо бөхийн холбоо орон нутагт зохион байгууллаа. 

Самбогийн Өсвөрийн УАШТ-ий шилдгүүд:


Шилдэг эрэгтэй тамирчин- Э.Тэмүгэ, Сэлэнгэ аймгийн БТСГ-ын тамирчин


Шилдэг эмэгтэй тамирчин- М.Ичинхорлоо- Хан-Уул дүүргийн спорт хороо, “Женко” клуб


Шилдэг шүүгч- Б. Бямбадорж, Самбо бөхийн Улсын шүүгч


Шилдэг эрэгтэй баг:

  • Нэгдүгээр байр- Төрөлжсөн сургалттай, Спорт дунд сургууль
  • Хоёрдугаар байр- Женко клуб
  • Гуравдугаар байр- Хэнтий аймгийн БТСГ

Шилдэг эмэгтэй баг:

  • Хоёрдугаар байр- ХУД-ийн Биеийн тамир, спортын газар, Женко клуб
  • Гуравдугаар байр- Төрөлжсөн сургалттай, Спорт дунд сургууль
  • /Нэгдүгээр байрт орсон Архангай аймгийн багийн ёсзүйн алдааг үндэслэн Зохион байгуулах хорооноос тэргүүн байрын цом гардуулахаас татгалзсан болно./
Нийтэлсэн: Б.Батхолбоо

Өсвөрийн самбогийн УАШТ-ий шилдгүүд  
Үзсэн: 928 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй