Шууд Chart

“Маша, баавгай хоёр” хүүхэлдэйн кино зарим оронд хит болжээ

2016-04-11 14:57:26

ОХУ-ын уран бүтээлчдийн “Маша, баавгай хоёр” цуврал хүүхэлдэйн кино таамаглаж байгаагүй амжилтад хүрч, дэлхийн олон оронд хит болсон байна. Тус хүүхэлдэйн кино дэлхийн 120 гаруй орон, тэр дундаа АНУ-ын телевизүүдээр бяцхан үзэгчдийн хүртээл болсон төдийгүй Youtube хуудас дахь суваг нь дэлхийн хамгийн олон хандалттай 10 сувгийн нэгээр тодорчээ.

2009 онд анх үзэгчдийн хүртээл болж байсан “Маша, баавгай хоёр” хүүхэлдэйн кинонд сахилгагүй бяцхан охин, циркт үзүүлбэр үзүүлдэг байсан сургуультай баавгай хоёрын адал явдал, нөхөрлөлийн тухай гардгийг үзэгчид маань сайн мэдэх байх. ОХУ-ын эдийн засгийн гол хөшүүрэг болох газрын тос, байгалийн хийн зах зээл хямралд нэрвэгдэж, тус улсын эдийн засаг ойрын саруудад сайжрах төлөвгүй байгааг үл харгалзан “Маша, баавгай хоёр” цувралыг бүтээгч Оросын "Анимаккорд" компанийн орлого жил бүр 40 орчим хувиар тогтвортой өссөөр байна. Маша охин толгойдоо алчуур зүүж, үндэсний даруу хувцас өмссөн байдаг нь хувцасны нарийн дэг соёл баримталдаг исламын шашинт орнууд, тухайлбал,  Индонез улсад тус хүүхэлдэйн кино алдарших нэг гол шалтгаан болжээ. 

"Анимаккорд" компани 2013  онд л гэхэд “Маша, баавгай хоёр” хүүхэлдэйн киноноосоо 4.3 сая америк долларын ашиг олсон байна. Хүүхэлдэйн киног бүтээх тун чимхлүүр ажил. “Маша, баавгай хоёр” хүүхэлдэйн киноны 2-4 секундыг бүтээхийн тулд "Анимаккорд" компанийн зуу орчим уран бүтээлч бүтэн өдрийг зарцуулдаг байна.

Үүнээс гадна зураг дүрслэлийг илүү үнэмшилтэй, бодит болгохын тулд компьютер график ч ашигладаг байна. Энэ мэт нарийн чимхлүүр ажлаас улбаатайгаар “Маша, баавгай хоёр” хүүхэлдэйн киноны 6-7 минут бүхий нэг ангийг бүтээхэд ижил төрлийн Япон хүүхэлдэйн киноны нэг ангийнхаас 5 дахин илүү буюу 250 мянган америк долларын зардал гардаг ажээ.

 

Нийтэлсэн: Э.Энхрэл

“Маша, баавгай хоёр” хүүхэлдэйн кино зарим оронд хит болжээ  
Үзсэн: 4032 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [59.153.87.xxx] 2016-11-29 11:55
тийм шүү
Зочин [202.21.106.xxx] 2016-11-21 22:08
маашаа гоё хөөрхөн байсан шүү дэмжэжийн

Бидэнтэй нэгдээрэй