Шууд Chart

ШУУРХАЙ МЭДЭЭ: Газар хөдлөлтийн улмаас нас барсан хүний тоо нэмэгдсээр байна

2016-04-15 08:52:33

Японы өмнөд бүсэд өчигдөр орой 6.4 баллын хүчтэй газар хөдлөлт болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл сүүлийн мэдээгээр газар хөдлөлтийн улмаас амь үрэгдсэн хүний тоо нэмэгдэн, 9-д хүрч, мөн 900 гаруй хүн гэмтжээ. Кюүшюү арлын Кумамото мужид орон нутгийн цагаар өчигдөр орой 21 цаг 26 минутын үед газар хөдлөлт эхэлсэн юм.

Газар хөдлөлтийн голомт тус мужийн Машики сууринд газрын гадаргаас 10 км гүнд байсан бөгөөд нутгийн зарим хэсэгт чичиргээ 7 баллд хүрсэн талаар NHK суваг дамжуулж байна. 2011 онд Японд 9 баллын газар хөдлөлтийн улмаас цунамигийн гамшиг тохиож, 18 мянган хүн амь үрэгдсэний зэрэгцээ Фукушима Дайичи атомын цахилгаан станцад осол гарч, цацраг идэвхт бодис алдагдсан юм.

Харин энэ удаагийн газар хөдлөлт Кюүшюү аралд байрладаг одоо ашиглалтад байгаа цөмийн 2 реакторын үйл ажиллагаанд ямар нэг байдлаар нөлөөлөөгүй байна. Сүүлийн мэдээгээр Японы цаг уур судлалын хүрээлэн газар хөдлөлтөөс цунами үүсэх аюулгүй гэж мэдээллээ. Газар хөдлөлтийн улмаас 16 мянган өрх айлд эрчим хүч тасарсан, мөн 20 орчим барилга нурсан гэх мэдээллийг тус улсын Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихиде Суга өгсөн байна.

Нурангид хүн дарагдсан эсэхийг тогтоохоор холбогдох албаныхан ажиллаж эхэлжээ. Үүнээс гадна 33 мянган хүнийг газар хөдлөлтийн үеэр аюулгүй бүсэд түр нүүлгэн шилжүүлжээ. Газар хөдлөлтийн улмаас Кумамато мужийн 9 хотод нийтддээ 920 орчим хүн гэмтэж, шархадсан гэх мэдээ ирж байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

ШУУРХАЙ МЭДЭЭ: Газар хөдлөлтийн улмаас нас барсан хүний тоо нэмэгдсээр байна  
Үзсэн: 3378 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.9.40.xxx [202.9.40.xxx] 2016-04-15 16:58
Manaihan iim taiban baij archaagvi amidrah gejdee haramsah yum hvnii nas bogino shvvdee
202.9.40.xxx [202.9.40.xxx] 2016-04-15 16:56
Zobchihson ard tvmen yumaa
202.21.111.xxx [202.21.111.xxx] 2016-04-15 09:36
hetsuu yum a da

Бидэнтэй нэгдээрэй