Шууд Chart

КУМАМОТО: Хохирлыг тогтоох ажиллагаанд Японы зэвсэгт хүчнийхэн оролцоно

2016-04-15 11:58:50

Тус улсын Батлан хамгаалах яам өчигдөр орой 6.4 баллын хүчтэй газар хөдлөлт болсон Кумамото мужид Японы өөрийгөө хамгаалах хүчний 1 мянга 600 албан хаагчийг илгээлээ. Албан хаагчид аврах ажиллагаанд туслалцаа үзүүлэхээс гадна газар хөдлөлтөөс учирсан хор хохирлын хэмжээг тогтооход оролцох юм байна.

Түүнчлэн газар хөдлөлтийн үеэр нүүлгэн шилжүүлэлтэд хамрагдсан хүмүүст хоол хүнс, цэвэр ус болон дулаан хөнжил түгээж, гэмтэж бэртсэн хүмүүст туслалцаа үзүүлэх төлөвлөгөөтэй байгааг NHK суваг уламжилж байна. Эдгээр цэргийн олонх нь өчигдрийн газар хөдлөлтийн голомт байсан Машики сууринд ажиллах юм.

Үүн дээр нэмж цагдаагийн албан хаагчид, гал сөнөөгчид аврах ажиллагаанд оролцож байна. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ өнөө өглөө парламентын доод танхимын хуралдаанд оролцох үеэрээ газар хөдлөлтөөс учирсан хор хохирлыг арилгахын төлөө бүх хүчээ дайчлан ажиллана гэдгээ мэдэгджээ.

Нийтэлсэн: Э.Энхрэл

КУМАМОТО: Хохирлыг тогтоох ажиллагаанд Японы зэвсэгт хүчнийхэн оролцоно  
Үзсэн: 1904 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
59.153.112.xxx [59.153.112.xxx] 2016-04-17 11:47
hetsvv ch yum da manaihnii zud ch togloom yum bnda.yaponchuudiin jiriin tatbar tulugch irgediin huls tsus ni shingesen munguur hvndreliig dabj bn gdgee bid martah yosgui l bh.
59.153.112.xxx [59.153.112.xxx] 2016-04-15 12:54
японы ард түмэн гэхээс илүү ийм агуу зүйлийг бий болгосон улс төрчид удирдагчидын гавьяа л даа харин монголд ганц наст цэцэг тарих гэж бидний татварын мөнгийг хувийн компанид өгчөөд минйи гавьяа гээд магтуулах гээд элийрээд суудаг удирдагчид байна
124.126.134.xxx [124.126.134.xxx] 2016-04-15 12:41
Burhan tseerluulj baina daa. Deedchuudiin hiisen nugel ard irged deer ni buuh ni yamar gachlan be?!
202.21.100.xxx [202.21.100.xxx] 2016-04-15 12:30
ЯПОНЫ АРД ТҮМЭН БОЛ АУГАА ДЭГ ЖУРАМТАЙ СЭТГЭЛИЙН ХАТТАЙ АРД ТҮМЭН ЮМДАА.

Бидэнтэй нэгдээрэй