Шууд Chart

Зам, барилгын ажил орон даяар нэгэн зэрэг эхэллээ

2016-04-18 11:58:12

Өнөөдөр зам, барилгын ажил орон даяар эхлэж байна. Үүнтэй холбогдуулан МҮОНТ таван аймгийг холбосон телемостыг шууд дамжуулан ажиллаж байгаа.

Шууд дамжуулалт МҮОНТ-ийн 600-гийн студиэс Ховд, Завхан, Дорнод, Орхон, Сэлэнгэ аймгуудтай шууд холбогдож, зам барилгын ажил хэрхэн эхлэж байгааг олон нийтэд үзүүлэх бөгөөд студид Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болоод холбогдох албаныхан байх бол орон нутагт аймгийн удирдлагууд болоод холбогдох албаныхантай газар дээр нь ажиллаж, шууд мэдээллийг өгөх юм.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Зам, барилгын ажил орон даяар нэгэн зэрэг эхэллээ  
Үзсэн: 653 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй