Шууд Chart

Ч.Сайханбилэг: Шинэ замуудыг байгалийн үзэсгэлэнт газруудын дэргэдүүр тавибал аялал жуулчлал хөгжинө

2016-04-18 12:26:15

Өнөөдөр зам, барилгын ажил орон даяар эхэллээ. Үүнтэй холбогдуулан МҮОНРТ болоод ETV, MNC, Тв9, Eagle телевиз таван аймгаас шууд дамжуулж байна. Яг одоо МҮОНРТ-ийн “Студи-600”-д Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болоод холбогдох албаныхан оролцож байна. Шууд нэвтрүүлгийн үеэр Ерөнхий сайд “Зам дагаж хөгжил ирдэг” гэдгийг онцлохын сацуу “Нийслэлийг 21 аймагтай хатуу хучилттай авто замаар холбосоноор хөгжлийн шинэ шат тавигдаж байна гэж хэлж болно. Өнгөрөгч онд хийгдсэн замын бүтээн байгуулалтаар дотоодын аялал жуулчлал хөгжсөн. Тэр дундаа байгалийн үзэсгэлэнт байдал бүрдсэн газар нутгууд руу гадаадын төдийгүй дотоодын жуулчид маш ихээр зорчсон байна. Өнгөрөгч онд гарсан судалгаанаас харахад 43 мянган гадаадын болоод дотоодын жуулчин Хөвсгөл аймгийг зорьсон байх юм. Ер нь шинэ замын бүтээн байгуулалт байгалийн үзэсгэлэнт газруудын дэргэдүүр явж өнгөрөх нь аялал жуулчлалыг хөгжүүлэх зөв гарц гэж үзэж байна” хэмээн ярилаа.

Энэ жилийн хувьд Булган-Үенч-Ховдын чиглэлд 60 км хатуу хучилтай авто зам тавих бол Цахир-Тосонцэнгэл чиглэлд 127 км замыг тавих ажээ.

Түүнчлэн Орхон аймагт энэ онд гурван төрлийн зам, барилгын ажил хийгдэх юм.

Шууд дамжуулалтыг ЭНДЭЭС үзнэ үү.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Ч.Сайханбилэг: Шинэ замуудыг байгалийн үзэсгэлэнт газруудын дэргэдүүр тавибал аялал жуулчлал хөгжинө  
Үзсэн: 1029 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй