Шууд Chart

Ч.Сайханбилэг: Телевизүүд маань таван аймгаас зам, барилгын ажлын нээлтийг шууд дамжуулж чадлаа

2016-04-18 13:15:47

Өнөөдөр зам, барилгын ажил орон даяар эхэллээ. Үүнтэй холбогдуулан МҮОНРТ болоод ETV, MNC, Тв9, Eagle телевиз таван аймгаас шууд дамжуулж байна. Яг одоо МҮОНРТ-ийн “Студи-600”-д Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болоод холбогдох албаныхан байна.

Шууд нэвтрүүлгийн үеэр Ерөнхий сайд “Бид 1 км зам тавих ажлын төлөө замчид маань яаж ажилладаг вэ гэдгийг шууд үзүүллээ. Телевизүүд маань таван аймгаас зам, барилгын ажлын нээлтийг шууд дамжуулж чадлаа. Телевизүүд маань олон нийтийн тел гүүр болж чадаж байна. Бид өнгөрсөн жилүүдэд автозамын уулзваруудыг шинэчилж засч чадсан энэ бол том амжилт. Өнөөдөр бүх аймагт агаарын тээвэр хүрч чадаж байна. Энэ бас амжилт. Өнөөдөр гурав дахь том бүтээн байгуулалт сүлжээг бид орон даяар эхлүүлж байна. Энэ мөн л амжилт. Замын шинэ бүтээн байгуулалт нийслэлийг орон нутагтай хоблосон, айл бүрийг эх орны өнцөг булан бүрт хүргэсэн маш том бүтээн байгуулалт юм. Санжүүжилтийн хувьд бид ямартай ч шийдвэрлэсэн. Гэхдээ явцын дунд зарим зүйлд асуудал яригдах байх. Түүнийг цаг тухай бүрт нь шийдвэрлэх болно” хэмээн ярилаа.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Ч.Сайханбилэг: Телевизүүд маань таван аймгаас зам, барилгын ажлын нээлтийг шууд дамжуулж чадлаа   
Үзсэн: 1221 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй