Шууд Chart

Энэтхэгийн парламентын дарга ХСҮТ-д ажиллаж байна

2016-04-19 15:08:01

УИХ-ын дарга З.Энхболд, Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Доод танхим /Лок Сабха/-ын дарга хатагтай Сумитра Махажаны нар өнөөдөр дагалдан яваа төлөөлөгчдийн хамтаар Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж байна.

Парламентын дарга нар Хавдар судлалын төвд ажиллан, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газраас тус төвд хандивласан зайн туяа эмчилгээний “Bhabhatron II” аппарат, туяа эмчилгээний төлөвлөлтийн симулятор аппаратыг ашиглалтад хүлээлгэн өгөх арга хэмжээний нээлтийн ёслолд оролцож байгаа юм.


Энэтхэгийн парламентын дарга ХСҮТ-д ажиллаж байна  
Үзсэн: 679 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй