Шууд Chart

Сүхбаатар аймагт гарсан түймэрт 2 хүүхэд, нэг том хүн өртөж нас баржээ

2016-04-21 11:52:05

Өчигдөр Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Баян-Уул багийн “Жаргалантын-Энгэр” гэдэг газар гарсан хээрийн түймэр тус аймгийн Булган сум, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт тархан шатсан.

Уг хээрийн түймрийн үеэр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн “Тэмээн толгой” гэдэг газар мотоциклтой зорчиж явсан 4 иргэн хайрагдан түлэгдсэн байна. Иргэн М /25 настай, эрэгтэй/ хайрагдан түлэгдсэн бөгөөд аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. 10-15 настай хоёр хүүхэд, нэг том хүн нийт гурван хүн түймэрт өртөж нас барсан бөгөөд одоогоор нэр, нас нь тодорхойгүй байгаа аж.

Ялангуяа Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Төв, Сэлэнгэ, Хөвсгөл зэрэг аймгийн нутгаар хуурайшилт нэн аюултай зэрэглэлд хүрсэн байна. Улмаар ихэнх нутгаар салхи, шуурга ихтэй байгаа тул ард иргэд түлсэн гал, асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, ой хээрт ил задгай гал түлэхгүй байх, айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж занших, насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар


Сүхбаатар аймагт гарсан түймэрт 2 хүүхэд, нэг том хүн өртөж нас баржээ  
Үзсэн: 975 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй