Шууд Chart

Нэвт гэрэлтдэг толгойтой загас

2016-04-25 14:54:13

Дэлхийн хамгийн сонирхолтой, тайлагдаагүй нууцлагуудын талаарх ээлжит мэдээллээр бид толгой нь нэвт гэрэлтэж харагддаг нэгэн загасны тухай товчхон танилцуулах гэж байна. Макропинна Микротосма  буюу дэлхий нийтэд “Barreleye” нэрээр  нь мэдэх энэхүү сонин загасыг эрдэмтэд 1939 онд анх нээн илрүүлжээ.

Атлант, Номхон болон Энэтхэгийн далайгаар нутагладаг эл өвөрмөц загасны толгой болон нүдийг эрдэмтэд түлхүү судалжээ. Нэвт гэрэлтсэн толгойн хэсэгт байх хоёр ногоон бөмбөлөг хэлбэртэй зүйл бол түүний нүд, харин жижигхэн аман дээрх анисан хоёр нүд шиг зүйл нь түүний үнэрлэх эрхтэн юм.

Гэрэлтэй үед түүний нүд тод ногоон болох ба сэлж байхад нь нүд нь хөндлөн, харин идшээ олохдоо босоо хэлбэртэй болдгоос эрдэмтэд энгийн загас шиг харж чаддагийг тогтоожээ. 1939 оноос хойш амьд төрөл зүйлтэй нь тааралдаж байгаагүй эрдэмтдийн багийнхан 2004 онд амьд төрөл зүйлийг олж судлан ийн дүгнэлтийг хийжээ.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Нэвт гэрэлтдэг толгойтой загас   
Үзсэн: 1338 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.72.245.xxx [202.72.245.xxx] 2016-04-25 15:51
ТЭНЭГ хэллэгтэй орчуулга ШИНЖЛЭХ ухаааныг гутаагаад

Бидэнтэй нэгдээрэй