Шууд Chart

Мэдлэг инноваци баялаг: “Сүлжээний хамгаалалтын төхөөрөмж”

2016-05-05 10:59:46

ШУТИС-ийн “Мэдээлэл холбооны технологийн сургууль”-ийн эрдэмтдийн бүтээж байгаа нэг төрлийн инноваци бол “Сүлжээний хамгаалалтын төхөөрөмж”. Энэ төхөөрөмжийг интернэтийн урсгалаас хамгаалах зориулалтаар бүтээсэн байна. Ингэхдээ жижиг, дунд аж ахуйн нэгжүүдэд ашиглахад тохиромжтой гэдгийг тус сургуулийн багш, докторант Т.Магсаржав хэлж байсан юм.

Манай улсад нийтдээ 70 мянга гаруй жижиг, дунд үйлдвэр байдаг. Эдгээр байгууллага энэ сүлжээний хамгаалалтын төхөөрөмжийг суурилуулснаар цахим сүлжээний вирусаас мэдээ, мэдээллээ хамгаалах боломжтой. Жишээ нь, тав, арван ажилтантай жижиг компани байлаа гэхэд энэ төрлийн гадны төхөөрөмжийг суурилуулахад 10 гаруй сая төгрөгөөр худалдаж авах шаардлагатай байдаг. Харин Монгол инженерүүдийнхээ зохион бүтээсэн сүлжээний хамгаалалтын төхөөрөмжийг суурилуулахад дээрх өртгөөс хэд дахин хямд, зардал багатайгаар ашиглах боломж байгааг сургуулийнхан онцолж байна.

МХТС-ийн багш нар Сүлжээний хамгаалалтын төхөөрөмжөө энэ оны эхний улиралд 10 гаруй аж ахуйн нэгжид ашиглаж туршсан байна. Туршилтын үр дүнг үндэслэж зах зээлд нийлүүлж эхэлжээ. 

 

 

 
Нийтэлсэн: Moнголын мэдээ

Мэдлэг инноваци баялаг: “Сүлжээний хамгаалалтын төхөөрөмж”  
Үзсэн: 7330 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.131.242.xxx [202.131.242.xxx] 2016-05-09 12:48
Tgd yaj holboo barih ve
101.119.20.xxx [101.119.20.xxx] 2016-05-06 23:30
Bolj bna shde, naidvatai ajillaj baival bi lav avnaa

Бидэнтэй нэгдээрэй