Шууд Chart

Нисгэгчгүй нисэх онгоцыг тээвэр, ложистикийн зориулалтаар ашиглана

2016-05-06 09:48:16

ШУТИС-ийн Механик тээврийн сургууль, Японы “Нагаока” сургуультай хамтран “Скай инфра” буюу “Тэнгэрийн дэд бүтэц” төслийг хэрэгжүүлээд хоёр жил болж байна. Тэд энэ хугацаанд нисгэгчгүй нисэх онгоц зохион бүтээж, туршилтаа Төв аймгийн  Зуунмод хотод хийсэн байна.

Монгол Улс нисгэгчгүй нисэх онгоцыг шуудан, ложистикийн зориулалтаар ашиглана

“Скай инфра” төсөл нь тээвэр, ложистик, эмнэлэгийн яаралтай тусламж, шуудан үйлчилгээ, эмнэлэгийн хангамжид нисгэгчгүй нисэх онгоц ашиглан гүйцэтгэх зорилготой. Төслийг хэрэгжүүлснээр дээрх салбаруудад эдийн засгийн хэмнэлт хийх боломжтойгоос гадна байгаль орчны хяналт шинжилгээг нисгэгчгүй нисэх онгоцоор хийх боломж бүрдэх юм.

Нисгэгчгүй нисэх онгоцны технологийн зах зээл 80 тэрбум долларт хүрнэ

Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад энэ төрлийн онгоцыг хөгжүүлээд 10 гаруй жил болж байна. Ирэх 10 жилд нисгэгчгүй нисэх онгоцны технологийн зах зээлд 80 тэрбум доллар зарцуулагдана гэсэн судалгаа гарчээ.

 

БСШУЯ, ШУ-ны технологийн сангаас “Скай инфра” төсөлд энэ жил нийтдээ 100 сая төгрөгийн санхүүжилт төсөвлөсөн байна. Энэ хүрээнд нисгэгчгүй нисэх онгоцны эхний моделуудыг боловсруулж, хөдөө орон нутагт туршилт, судалгаа хийж, нислэгийн програмууд болон дэд бүтцийн хөтөлбөрийг  илүү боловсронгуй болгох зорилт тавьжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Нисгэгчгүй нисэх онгоцыг тээвэр, ложистикийн зориулалтаар ашиглана  
Үзсэн: 1922 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.9.42.xxx] 2018-01-05 22:29
Энэ чинь зүгээр л хүүхдийн тоглоом байна. Хүүхдийн тоглоом туршиж сүржигнээд яах гэсэн ухна ишигнүүд вэ
27.123.214.xxx [27.123.214.xxx] 2016-05-11 14:31
Нэгэнт дэлхий даяар хийгээд туршаад бий болсон зүйлийг монголдоо зохион бүтээнэ гэж хий хоосон зардал төсөв үрэхээ болимоор юм. Бээжинд тоглоомын дэлгүүрт зардаг загварт камер зүүчихээд туршилт хийлээ гэж ярьж болохгүй лдээ

Бидэнтэй нэгдээрэй