Шууд Chart

Мэдлэг инноваци баялаг: Сэргээгдэх эрчим хүчээр ажиллах хөргүүр

2016-05-09 15:44:42

ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн доктор, профессор Ч.Мангалжалав сэргээгдэх эрчим хүчний талаар 20 гаруй жил судалжээ.

Тэрээр өнөөдөр сэргээгдэх эрчим хүчээр ажиллах бага оврын хөргүүрийн технологийг боловсруулж, үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд бэлэн болжээ.

 

Манай улс гэр ахуйн хөргүүрүүдийг ихэвчлэн БНХАУ, Орос, Солонгос зэрэг улс орноос импортоор авдаг.  Эдгээр хөргүүр нь цахилгаан эрчим хүчээр ажилладаг учраас төвлөрсөн цахилгаан хангамжаас хол байдаг хөдөө орон нутгийнхан ашиглах боломжгүй байдаг. Түүнчлэн манай улсад худалдаалагдаж байгаа сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг хөргүүрүүд нь ихэвчлэн 6-38 литрийн бага багтаажтай байдаг. Энэ нь малчин өрхүүдийн хэрэгцээнд нийцэхгүй байгаа учраас Эрчим хүчний сургуулийн эрдэмтэд Монгол ахуйн онцлогт нийцсэн, багтаамж ихтэй  хөргүүрүүдийг зохион бүтээсэн байна.  

Сэргээгдэх эрчим хүчээр ажиллах бага оврын хөргүүрийг хөдөө орон нутгийн айл өрхүүд өдөр тутмын хэрэглээндээ ашигласнаар эрчим хүчний эх үүсвэрийн хэрэглээг багасгаж, шаталтаас ялгарах хүлэмжийн хийг бууруулахад бодитойгоор нөлөөлөх юм. Түүнчлэн өрхийн төсөвтөө хэмнэлт хийх боломжтой.

Сэргээгдэх эрчим хүчээр ажиллах хөргүүрийн тухай Мэдлэг инноваци баялаг нэвтрүүлгээс хүлээн авч үзээрэй

 

 
Нийтэлсэн: Moнголын мэдээ

Мэдлэг инноваци баялаг: Сэргээгдэх эрчим хүчээр ажиллах хөргүүр  
Үзсэн: 1748 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [150.129.141.xxx] 2017-10-01 14:39
худлаа шаадаг хүмүүс

Бидэнтэй нэгдээрэй