Шууд Chart

Хөлбөмбөгийн шигшээ багийн хувь заяаг З.Баттулгад даатгалаа

2016-05-24 08:51:01

МХБХ-ны Онцгой байдлын хороо өчигдөр хуралдаж, Монгол Улсын хөлбөмбөгийн насанд хүрэгчдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар "Эрчим" клубын дасгалжуулагч З.Баттулгыг томиллоо. 

Ирэх жил Японд болох Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний эрхийн төлөөх эхний шатны тэмцээн эхлэхэд сар гаруйн хугацаа үлдсэн энэ үед шигшээ багийн жолоог сайн удирдагчид даатгах нь чухал тул ийнхүү түүнийг сонгосон байна.

Гуамын Дедедо хотод ирэх зургаадугаар сарын 30-наас долоодугаар сарын 4-нд болох эрхийн төлөөх эхний шатны тэмцээнд Монгол, Хятадын Тайвань, Макау, Умард Марианы арлуудын шигшээ баг өрсөлдөж, тэргүүлсэн нь ирэх арваннэгдүгээр сард БНХАУ-д болох хоёрдугаар шатны тэмцээнд Гуам, Хонконг, БНАСАУ-тай хүч үзнэ.

Хоёрдугаар шатнаас шалгарсан нэг баг ирэх 2017 оны арванхоёрдугаар сард Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Япон, БНСУ, БНХАУ-ын шигшээ багтай тоглох юм.

З.Баттулга нь 2014 онд Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний эрхийн төлөөх тэмцээнд өрсөлдсөн насанд хүрэгчдийн, өнгөрсөн жил залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээний эрхийн төлөөх тэмцээнд өрсөлдсөн залуучуудын шигшээ багийн туслах дасгалжуулагчаар ажилласан туршлагатай.

"ДЦС-4" ТӨХК-ийн "Эрчим" клубын ахлах дасгалжуулагчаар 2015 томилогдсоноосоо хойш МХБХ-ны "Хүрхрээ дээд лиг", цом, супер цомд түрүүлж, оны шилдэг дасгалжуулагчийн "Алтан бөмбөг" шагналыг Д.Батнасангийн хамт хүртсэн. Чухал тэмцээн эхлэхэд маш бага хугацаа үлдсэн үед ахлах дасгалжуулагчаар томилогдсон З.Баттулга шигшээ багийг "Эрчим" клубын тоглогчид дээр түшиглэн бүрдүүлэхээ мэдэгдсэн юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хөлбөмбөгийн шигшээ багийн хувь заяаг З.Баттулгад даатгалаа  
Үзсэн: 1939 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй