Шууд Chart

АСЕМ-ын үеэр Монгол орноо сурталчлах сайхан боломж олдоно

2016-05-25 17:40:47

“Өнгөрсөн онд манай улсад ирсэн жуулчдын тоо нэг хувиар буурсан ч аялал жуулчлалын салбарт орсон ашиг найман хувиар өссөн. Энэ нь манай улсыг зорьж ирдэг зорилтот аялагчид нэмэгдэж байгааг харуулж байна” хэмээн Нийслэлийн  аялал жуулчлалын газрынхан хэллээ. 2016 он онцлогтой жил. Манай улсад АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт болно. Бид энэ үеэр аялал жуулчлалын салбараа сайн сурталчилж чадвал манайд ирэх жуулчны тоо хоёр дахин нэмэгдэнэ гэж холбогдох хүмүүс үзэж байна.

АСЕМ-ын уулзалтын үеэр манай улсад 50 гаруй орны төрийн тэргүүн, тэднийг дагалдаж 5000 орчим хүн ирэх урьдчилсан тооцоо гарсан. Тэдний ихэнх нь манай улсад анх удаа зочилж байгааг аялал жуулчлалын салбарынхан онцолж байгаа юм. Энэ бол Монгол орноо сурталчлах сайхан боломж гэж тэд харж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АСЕМ-ын үеэр Монгол орноо сурталчлах сайхан боломж олдоно  
Үзсэн: 561 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй