Шууд Chart

АСЕМ-ын зочид төлөөлөгчдөд үйлчлэх шилдэг тогоочид тодорлоо

2016-06-21 09:30:29

Ази-Европын дээд хэмжээний 11 дэх удаагийн уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд зочид төлөөлөгчдөд үйлчлэх, тогоочдын ур чадварыг дээшлүүлэх, үндэснийхээ хоолыг сурталчлах зорилгоор уралдаан тогооч нарын дунд зарласан. Уралдаанд хоолны жишиг цэс болон хүнсний аюулгүй байдлын талаар төрийн болон мэргэжлийн төрийн бус байгууллагаас зохион байгуулсан сургалтад 70-аас доошгүй хувиар хамрагдсан тогооч нар оролцов.

Иж бүрэн өглөөний зоог бэлтгэх, Улс, үндэстний хоол, идээ, ундаа бэлтгэх, Монгол үндэстний хоол, идээ, ундааны амталгаа гэсэн шаталсан гурван шалгаруулалттайгаар уралдааны нэгдсэн дүнг гаргалаа. Уралдааныг мэргэжлийн шүүгчдийн баг шүүж шат тус бүрийг 25 баллын зарчмаар дүгнэсэн юм. Онооны нийлбэр дүнгээр:

“Шангрила” зочид буудлын тогооч нарын баг нэгдүгээр байр эзэлж өргөмжлөл, 6 сая төгрөг,“Нарантуул шилтгээн” зочид буудлын тогооч нарын баг хоёрдугаар байр эзэлж өргөмжлөл, 4.5 сая төгрөг, “Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газар”, “Рамада” зочид буудлын тогооч нарын баг гуравдугаар байр эзэлж өргөмжлөл 1.5 сая төгрөг, “Туушин”, “Улаанбаатар” зочид буудлын багийн тогооч нар тусгай байр эзэлж 750. 000 төгрөгөөр шагнууллаа.

Мөн энэ үеэр уралдаанд амжилттай оролцож, хувийн дүнгээр тэргүүлсэн 5 хүртэлх тогоочийг ХХААХҮ-ийн Сайдын 2009 оны 204 тоот тушаалаар батлагдсан “Монгол Улсын Мастер тогооч цол хүртээх”журмын 3.9-д заасны дагуу “Мастер тогооч” цол олголоо.


АСЕМ-ын зочид төлөөлөгчдөд үйлчлэх шилдэг тогоочид тодорлоо   
Үзсэн: 1021 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй