Шууд Chart

АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулах Үндэсний зөвлөлийн хуралдаан боллоо

2016-06-22 14:17:17

Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийн 31 дүгээр хуралдаан боллоо.

Хуралдаанаар АСЕМ зохион байгуулах газруудын бэлтгэл ажлын явцтай танилцах хуваарийг баталлаа. Үндэсний зөвлөлийн гишүүд ирэх 7 хоногт “Чингисийн хүрээ”, АСЕМ Вилла, АСЕМ-ын шуурхай удирдлагын төв зэрэг газруудад ажиллахаар тогтов.

Хэвлэлийн төвийн дэд ажлын хэсгийн дарга Ц.Жадамбаа АСЕМ-ын Хэвлэлийн төвийн тохижилтын талаар танилцууллаа. Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг сурвалжлах гадаад дотоодын сэтгүүлч, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид ажиллах Хэвлэлийн төв Шангри-Ла төвийн B1 давхарт байрлаж байна. Олон улсын хэвлэлийн төвийн стандартын дагуу батлагдсан зураг төслөөр тохижилтын ажлыг эхлүүлсэн. Засварын ажил 7 дугаар сарын 1-нд дуусна гэлээ. 

Хэвлэлийн төв 7 дугаар сарын 15-16-нд 24 цагаар ажиллах юм. Хурлын үйл ажиллагааг 53 улсын хэвлэл мэдээллийн ажилтнууд сурвалжлах  бөгөөд дотоодын сэтгүүлчид мэргэжлийн холбоодоороо дамжуулж бүртгүүлэн, мандат авах юм.


АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулах Үндэсний зөвлөлийн хуралдаан боллоо   
Үзсэн: 765 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй