Шууд Chart

Шаардлагатай төсвүүдийг хэлэлцэж баталлаа

2016-07-02 13:50:28

АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийн 32 дугаар хуралдаан долоодугаар сарын 1-нд болж, зочдыг хүлээн авах нислэг үйлдвэрлэлийн бэлэн байдал, “АСЕМ вилла” хотхонд байрлах төрийн тэргүүн нарт үзүүлэх үйлчилгээний төсөв, 2 талын уулзалтуудын гэр байгуулах, тохижуулах, үйлчилгээ үзүүлэх төсөв болон бусад асуудал хэлэлцлээ.

Хуралдааны эхэнд АСЕМ-д оролцох зочдыг хүлээн авах, аюулгүй байдлыг хангах, нислэг үйлдвэрлэлийн бэлэн байдлыг хангах төлөвлөгөөг Иргэний нисэхийн ерөнхий газар (ИНЕГ)-аас танилцууллаа.

Одоогоор ИНЕГ-т дээд түвшний уулзалтаар 23 улсын 28 агаарын хөлөг буух захиалга ирээд байна. Нисэх буудалд зочдын аюулгүй байдлыг хангах, болзошгүй аюул эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хуваарийн дагуу ажлууд үргэлжилж байна.

АСЕМ-аар ирэх төрийн тэргүүн нар болон өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчид 2 талын уулзалтууд хийх 6 гэрийг “АСЕМ вилла”-д барьж тохижуулах аж. Үүнтэй холбоотой цахилгаан, үйлчилгээний төсвийг хэлэлцэж баталлаа.

Мөн АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын зохион байгуулалтад ажилласан албан байгууллага, ажилтнууд, сайн дурынхан, хувь хүмүүст дурсгах бэлэг дурсгалын зүйлсийн зардлын талаар хэлэлцэв.


Шаардлагатай төсвүүдийг хэлэлцэж баталлаа   
Үзсэн: 1529 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй