Шууд

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоо 700 авто машины гарааш барина

2016-07-05 11:15:37

Улсын баяр наадам болоход цөөн хоног үлдээд байна. Засвар үйлчилгээний хувьд хүндэтгэлийн нээлт, хаалтын тоглолт, хүчит 1024 бөхийн барилдаан болох Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварыг маргааш албан ёсоор дуусгавар болгоно.

Наадмыг угтсан тохижилт, урсгал засварыг нийслэлээс 565 сая төгрөгөөр санхүүжүүлж, ихэнх хувийг нь Хүй долоон худгийг тохижуулахад зориулжээ. Тодруулбал8 140 сая төгрөгөөр Хүй долоон худгийн авто машины А, Б зогсоолыг цахилгаанд холбохоор баруун цахилгаан түгээх сүлжээнийнхэн ажиллаж байна.  Харин Цэнгэлдэх хүрээлэнгийн төв хаалганы нүүрэн хэсгийн пасадыг улсын төсвөөс 20 сая төгрөг, Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК-иас 50 буюу нийт 70 сая төгрөг гаргаж, шинэчлэн тохижуулж буй.

Мөн талбайн зүлэгжүүлэлт, модны хэлбэржүүлэлтээс гадна зүлгэн дээр хүн явуулахгүйн тулд зориулалтын хашлага татах, олон нийтийн бие засах газруудаа байршуулах зэрэг ажлыг хийж дуусгажээ.

Өнгөрсөн жил төв цэнгэлдэх хүрээлэнг тойрсон зам, талбайг нөхөж, сандал солих зэрэг хөрөнгө шаардсан тохижилтын  ажлуудыг хийсэн. Энэ жилийн хувьд гадна талын дөрвөн баганаар ус дусдаггүй болгох, 16 хаалганы төмөр тор, хайс, хашааг будаж, тордох, орчныг цэвэрлэх гэсэн жижиг ажлыг хот тохижилтынхон гүйцэтгэв. Түүнчлэн 120 мянгатын уулзвараасаа төв цэнгэлдэх рүү ордог хэсэгт 700 авто машин багтах орчин үеийн гараашийг бий болгох аж.

У.Баярсайхан

Нийтэлсэн: Монгол наадам 2016

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоо 700 авто машины гарааш барина   
Үзсэн: 622 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй