Шууд Chart

Газар дундын тэнгисээс 4500 цагаач дүрвэгчийг аварчээ

2016-07-06 16:26:28

Өнгөрсөн 24 цагийн дотор Италийн эргийн харуулын хөлөг онгоцууд Газар дундын тэнгисээс 4500 орчим цагаач дүрвэгчийг аварсан байна. Турк, Европын холбоо дүрвэгчдийн асуудлаар гэрээ байгуулж, Балканы хойгийн орнууд цагаач дүрвэгчдэд хилээ хаасны дараа Газар дундын тэнгисээр дамжин Италийг зорих үзэгдэл эрс нэмэгдсэн гэдгийг шинжээчид онцолж байна.

Өнгөрсөн хоногт Италийн эргийн харуул, Фронтекс агентлаг, София ажиллагааны хөлөг онгоцууд хамтран Газар дундын тэнгист 30 гаруй удаагийн аврах ажиллагаа явууллаа. Энэ хүрээнд Италийн эргүүлийн хөлөг онгоц Хойд Африкаас Сицили арлыг зорьж явсан 1 модон завь, мөн 5 хийлдэг завинаас нийт 1100 гаруй хүнийг аварсан байна. Завинуудын даац хэтэрсэн учраас цагаач дүрвэгчдийн амь нас ноцтой эрсдэлд байсан гэдгийг холбогдох албаныхан онцолж байна.

Тухайлбал, модон завинд л гэхэд 430 гаруй цагаач дүрвэгч, тэдгээрийн дотор 120 гаруй эмэгтэй, 18 хүүхэд сууж явжээ. Үүнээс гадна Италийн тэнгисийн цэргийн 4 хөлөг онгоц 900 орчим цагаач дүрвэгчийг Газар дундын тэнгисээс аварсан байна.

Мөн цагаач дүрвэгчдийг тээвэрлэх хууль бус бүлэглэлүүдтэй тэмцэх зорилготой София ажиллагааны хөлөг онгоцууд, Европын холбооны хилийн Фронтекс агентлаг Италийг зорьж явсан хууль бус цагаачдын хэд хэдэн завийг саатуулжээ.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Газар дундын тэнгисээс 4500 цагаач дүрвэгчийг аварчээ   
Үзсэн: 1125 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй