Шууд Chart

АНУ Афганистан дахь цэргийнхээ тоог төлөвлөсөн түвшинд цомхотгохгүй

2016-07-07 17:42:42

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама өөрийн бүрэн эрхийн хугацааг дуусах хүртэл Афганистан дахь цэргийнхээ тоог төлөвлөсөн түвшинд бууруулахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Эдүгээ Афганистаны нутаг дэвсгэрт Америкийн 9,800 цэрэг байрлаж байгаа. Энэ оны эцэс гэхэд эдгээр цэргийг 5,500 болгон цөөрүүлэхээр Америкийн засаг захиргаа төлөвлөж байсан юм.

Гэвч Афганистан улсад аюулгүй байдлын олон сорилт бэрхшээл тулгарсан хэвээр байгаа учир цэргийнхээ тоог төлөвлөснөөс бага түвшинд цомхотгохоор болсон Барак Обама тайлбарлаж байна. Ингэснээр Афганистанд үүрэг гүйцэтгэж байгаа америк цэргийн тоог 4,300-гаар бус, харин ердөө 1,400-гаар цомхотгож, 8,400 цэрэг Афганистанд үргэлжлүүлэн байрлахаар болж байна.

Барак Обамагийн ерөнхийлөгчийн бүрэн эрх дуусах ирэх оны 1-р сар хүртэл энэ тоонд өөрчлөлт орохгүй төлөвтэй байна. АНУ-ын ерөнхийлөгч Цагаан ордонд хийсэн мэдэгдэлдээ, Америкийн цэргийн бие бүрэлдэхүүн Афганистан дахь үйл ажиллагаагаа одоогийн түвшинд үргэлжлүүлж, Афганистаны цагдаа, цэргийн албан хаагчдыг сургаж дадлагажуулах, зөвлөх, Талибан болон бусад бүлэглэлийн эсрэг терроризмын эсрэг ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлнэ гэсэн байна.

Тухайлбал, Афганистанд Талибан бүлэглэлийн хяналтад байгаа газар нутаг 2001 оноос хойшхи түүхэн дээд цэгт хүрсэн гэж НҮБ тооцоолоод байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

АНУ Афганистан дахь цэргийнхээ тоог төлөвлөсөн түвшинд цомхотгохгүй   
Үзсэн: 608 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй