Шууд Chart

Туркийн засгийн газар өмнөд хилдээ хана босгож байна

2016-07-08 09:21:31

Туркийн засгийн газар Исламын улс бүлэглэлтэй тэмцэхийн тулд өмнөд хилдээ хана босгож байна. Сүүлийн жилүүдэд исламын шашны олон мянган хэт даврагч Сирийн нутаг дэвсгэрт нэвтрэх, улмаар Исламын улс алан хядагч бүлэглэлд элсэхийн тулд тус хилийг зонхилон ашиглаж ирсэн юм. Энэ урсгалыг таслан зогсоохын тулд Туркийн эрх баригчид аварга цементэн блокуудыг давхарлан хана босгож байна.

Ийнхүү Туркийн засгийн газар өмнөд хилээ хааж байгаатай зэрэгцэн Туркийн дэмжлэгтэй Сирийн босогчид Исламын улс бүлэглэлийн эсрэг эрчимтэй давшиж байгаа юм. Эдгээрийн хариу болгож Исламын улс бүлэглэл Истанбул хотын олон улсын нисэх буудалд халдлага үйлдсэн гэж шинжээч мэргэжилтнүүд дүгнэж байна.

Та бүхэнд сануулахад, Турк улс Исламын улс алан хядагч бүлэглэлийг зорьж байгаа хэт даврагчдыг Сирийн хилээр санаатай нэвтрүүлсэн удаагүй, тэднийг зогсоохын эсрэг чадах бүхнээ хийсэн гэж тайлбарлаж байгаа. Гэвч Туркийн өмнөд хэсэг дэх 911 км хилийн шугам Исламын улс бүлэглэл хүчээ сэлбэх, Сири, Иракийг дамнасан “Халифат”-аа тунхаглахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэдгийг ажиглагчид хэлж байна.

2014 оны эцэс гэхэд, Исламын улс бүлэглэл 20-31,5 мянган дайчинтай байсан, тэдний тэн хагас нь гадаад орнуудаас Сирид очсон гэх тооцоог АНУ-ын Тагнуулын төв газар гаргажээ. Эдгээрийн дийлэнх нь Туркээр дамжин Сирид хүрсэн гэж шинжээчид үзэж байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Туркийн засгийн газар өмнөд хилдээ хана босгож байна  
Үзсэн: 751 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй