Шууд Chart

Непартак хар салхи Тайвань, Хятадад ойртож байна

2016-07-10 14:27:53

Непартак хар салхи Тайвань, Хятадын зүүн өмнөд эрэгт ойртож байна. Хар салхины ангиллаар хамгийн хүчтэй буюу 5 дугаар зэрэглэлд тооцогдож байгаа тус хар салхи Тайвань арлын уулархаг, гэхдээ хүн ам цөөн суурьшсан зүүн эргийг дайрч, дараа нь Хятадын эрэгт хүрэхдээ хүч нь сулрах төлөвтэй байгаа юм. Тайванийн цаг уур судлалын байгууллагын мэдээгээр, Непартак хар салхины эрч төвдөө 200 км/цаг хүрч ширүүсээд байна.

Хар салхины аюулд бэлтгэн, өнөөдөр Тайпей хотын аж ахуйн нэгж байгууллага, сургууль цэцэрлэгүүд амарч байгаа юм. Үүнээс гадна аюулгүй байдлын үүднээс нислэгүүд цуцлагдаж, өндөр хурдны суман галт тэрэгний үйлчилгээ түр зогссон байна. Хятадын зүүн өмнөд эрэгт оршдог Фужянь муж Тайвань болон түүний ойролцоох арлуудыг чиглэсэн гатлага онгоцнуудын үйлчилгээг цуцалснаас гадна загасчны завиуд боомтдоо эргэн очиж байгаа мэдээ байна. Хятадын зүүн бүс нутагт нүүрлээд байгаа үер усны гамшиг Непартак хар салхины улмаас улам дордох вий гэх болгоомжлол газар авч байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Непартак хар салхи Тайвань, Хятадад ойртож байна  
Үзсэн: 667 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй