Шууд Chart

АСЕМ-ын ахлах албан тушаалтнуудын уулзалт эхэллээ

2016-07-12 18:02:41

АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт 7 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна. Уг уулзалтад АСЕМ-ын түнш 51 улс, Европын холбоо, Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг (АСЕАН)-ийн НБДГ-аас гадна Ази-Европын сангийн төлөөллөөс бүрдсэн нийт 220 гаруй төлөөлөгч оролцож байна.

Ахлах албан тушаалтнуудын уулзалтыг нээж ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны дарга Д.Ганхуяг үг хэллээ. Тэрээр Ази, Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын дагалдах хурлууд амжилттай зохион байгуулагдаж дуусч байгааг мэдэгдээд АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын бэлтгэлийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан байна. Ахлах албан тушаалтнуудын уулзалтын үеэр Дээд түвшний уулзалтаас батлах Улаанбаатарын тунхаглал, Даргын мэдэгдэл зэрэг баримт бичгийн төслөөр хэлэлцүүлэг өрнүүлж, баримт бичгийн төслөөр нэгдсэн байр суурьт хүрэхээр төлөвлөж байгаа юм.

Эх сурвалж: Гадаад хэргийн яам

 


АСЕМ-ын ахлах албан тушаалтнуудын уулзалт эхэллээ  
Үзсэн: 671 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй