Шууд Chart

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ-тай уулзлаа

2016-07-15 05:54:01

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ-тай Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уулзлаа. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат шинэ Засгийн газар Япон Улстай харилцах найрсаг, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, Стратегийн түншлэлийн харилцааг цаашид улам бэхжүүлэхэд анхаарч ажиллана гэдгийг уулзалтын эхэнд онцоллоо. Мөн Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллана гэв.

Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ 2017 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохионо гээд энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг ойрын хугацаанд Япон Улсад айлчлахыг урилаа. Түүнчлэн Ерөнхий боловсролын жишиг сургууль барих, техник, технологийн дээд боловсролыг сайжруулах зэргээр боловсролын салбарт хамтран ажиллах боломжтой талаар мэдэгдлээ.

Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэгийн хамтран ажиллах санаачлагыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат талархан хүлээн авч байгаагаа илэрхийлээд цаашид эдийн засаг, тээвэр, байгаль орчин, батлан хамгаалах, хөдөө аж ахуйн болон жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах талаар санал солилцсон юм.

Уулзалтад Монголын талаас Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, Ерөнхий сайдын Ахлах зөвлөх Б.Нямаа болон албаны бусад хүмүүс байлцлаа


Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ-тай уулзлаа  
Үзсэн: 1090 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй